МЭНДЧИЛГЭЭ
Монголын авто замын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа
2014.10.30

МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсад авто замын салбар үүсч хөгжсний 85 жилийн ойг тохиолдуулан авто замын салбарыг үүсгэн байгуулах, хөгжүүлэн бэхжүүлэх үйл хэрэгт хүч хөдөлмөр, авьяас чадвараа зориулсан үө үөийн эамчид тэдний үйл хэргийг үргэлжлүүлж байгаа өнөө үеийнхэн Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Энэ 85 жилийн хугацаанд авто замын салбар нь Монгол улсын авто замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлж, хот хөдөөг холбон, жилийн дөрвөн улиралд авто тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх, зам хэрэглэгчдийн ая тухтай зорчих нөхцөл боломжийг бүрдүүлж төр, түмэндээ үйлчлэх эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж ирлээ.

Манай авто замын салбарын түүх, хөгжлийн өнөөгийн цар хүрээ нь тус салбарт ажиллаж ирсэн үе үеийн ажилтан, ажиллагсдын хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр дүн юм.

Авто замчид бид Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр болон Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийтдээ 2500 км авто зам барьж ашиглалтанд оруулж, зургаан аймгийг нийслэлтэй холбохоор 1162.2 км зам барьсан амжилтаар 85 жилийн ойгоо угтаж байна

Түүнчлэн одоогийн ололт амжилтаа бататган, шинжлэх ухаан техникийн дэвшилд тулгуурлан, эх орны байгаль цаг уурын онцлогт тохирсон стандартыг боловсронгуй болгох, үндэсний компани аж ахуйн нэгжүүдийн чадавхийг бэхжүүлэн, өрсөлдөөний менежментийг сайжруулан ажиллах нь бидний нэг гол зорилго юм.

Энэ ажилд авто замын салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа чухал юм.

Тавьсан зорилго, эрхэлсэн ажлаа бүтээлч хөдөлмөрийнхөө дүнд нэр төртэй биелүүлж байгаа Авто замчид та бүхэндээ Монголын авто замчдын холбооны нэрийн өмнөөс болон хувиасаа автозамын салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, ажил үйлс тань амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

АЛТАН ШАР ЗАМЫН ХИШИГ БУЯН АШИД МӨНХӨД ИВЭЭХ БОЛТУГАЙ

МОНГОЛЫН АВТО ЗАМЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Т.БЯМБАА