Албан журам даатгагчдын холбоо
2014.10.23
АЖДХ-ны төв аймаг дахь салбар нь жолооны дамжааны сонсогчдод сургалт явуулав
АЖДХ-ны Төв аймаг дахь салбар нь “ Зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдийн өдөр”-ийг тохиолдуулан 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр БХТН-ийн Төв аймаг дахь зөвлөлийн жолооны ”В” ангиллын дамжааны сонсогчдод сургалт явууллаа.
Зам тээврийн ослоос иргэн бүр урдьчилан сэргийлэх, Жолоочийн даатгалын тухай хууль, даатгалын ач холбогдлын талаар ослын фото зураг ашиглан мэдээлэл, сурталчилгааны ажил хийлээ. Мөн АЖДХ-оос гаргасан “Жолооч явган зорчигчдоо зам тээврийн ослоос сэргийлье!“ уриалгыг сонсогчдод тайлбарлан танилцуулсан байна.