АЖДХ-ны Увс аймаг дахь салбар нь нэг сарын бүтээлч аян өрнүүлж байна
Тус Холбооны Увс аймаг дахь салбар байгуулагдсаны нэг жилийн ойг тохиолдуулан нэг сарын бүтээлч ажлын аяныг 2014 оны 10 дугаар сарын 01 ны өдрөөс эхлүүлэн ажиллуулж байна.
Аяны хүрээнд Цагдаагийн газрын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасаг болон даатгалын компаний салбаруудтай хамтран даатгагч, даатгуулагчийн нэг өдрийг тэмдэглэж өдөрлөг зохион байгууллаа.
Энэ үйл ажиллагаанд Улаангом сумын засаг дарга О. Ганхуяг, ХАБХтасгийн бие бүрэлдхүүн, Монгол Улсыг хөдөлмөрийн баатар, ахмад жолооч Жанцансамбуу болон даатгалын компаний салбарууд оролцлоо. Арга хэмжээний үеэр зам тээврийн осол, замын хөдөлгөөний зөрчлөөс урьдчилан сэргийлэх олон нийтийн хөдөлгөөн өрнүүлж Албан журмын даатгагчдын холбоотой хамтран ажиллахыг иргэддээ уриаллаа.
Мөн жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаж даатгалын тохиолдолд өртсөн бол даатгагч нараас нөхөн төлбөрөө шууд авах боложтой байгааг тайлбарлан танилцууллаа. Дээрх арга хэмжээний хүрээнд ХАБХтасгаас нэг зохицуулагч томилогдон Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн чиглэлээр хяналт шалгалтыг хамтран явуулж байгаа болно.