Баруун бүсийн ур чадварын тэмцээн амжилттай боллоо
Монголын автозамчдын холбоо
2014.10.23

Баруун бүсийн ур чадварын тэмцээн амжилттай боллоо

Монголд автозамын салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн нэрэмжит "Баруун бүсийн Автозамчдын мэргэжлийн ур чадвар-2014” тэмцээн 2014 оны 10-р сарын 20-нд Ховд аймагт боллоо.

Тэмцээнийг ЗТЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Б.Мандат, Авто замын хяналт эрдэм шинжилгээ судалгааны төвийн дэд захирал Х.Гантөмөр, МАЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, “Заабар” ХХК-ийн захирал З.Батбаяр, “Алтайн зам” ХХК-ны гүйцэтгэх захирал А.Энхбат,МУ-ын зөвлөх инженер “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн ерөнхий инженер Ш.Тэгшээ, Ховд аймгийн тээвэр авто замын газрын зам хариуцсан байцаагч Ё.Аюурзана, МАЗХ-ны сургалтын менежер Д.Энхтуяа нар нээж замчиддаа амжилт хүслээ.

"Баруун бүсийн Автозамчдын мэргэжлийн ур чадвар-2014” тэмцээнийг

  1. Авто замын инженерийн ур чадварын тэмцээн
  2. Хэмжилтийн инженерийн ур чадварын тэмцээн
  3. Эксковаторын операторын ур чадварын тэмцээн
  4. Автогрейдерийн операторын ур чадварын тэмцээн
  5. “Замчин”-ы ур чадварын тэмцээн                  гэсэн 5 төрлөөр явуулж аваргуудыг шалгарууллаа.

Тэмцээнд:

“Ховд” АЗЗА ТӨХК

Баян Өлгий аймгийн “ЖОЛ” ХХК

“Увс” АЗЗА ТӨХК

“Говь алтай” АЗЗА ТӨХК

“Завхан” АЗЗА ТӨХК

“Тэмүүн холдинг” ХХК

“Түм дэлгэрэх” ХХК      зэрэг 7 байгууллага хүрэлцэн ирж ур чадвараа сорин өрсөлдлөө.

  1. Авто замын инженерийн ур чадварын тэмцээнд

1-р байр: Увс АЗЗА ТӨХК-ийн инженер О.Лхагваа

2-р байр: “ЖОЛ” ХХК-ийн инженер М.Муратбек

Тэмүүн холдинг ХХК- ийн инженер Э.Содномдорж

  1. Эксковаторын операторын ур чадварын тэмцээнд

1-р байр: “Тэмүүн холдинг” ХХК-ийн оператор Т.Пүрэвжаргал

2-р байр: “Түм дэлгэрэх” ХХК-ийн оператор Д.Батдэлгэр

3-р байр: “Ховд” АЗЗА ТӨХК- ийн оператор Т.Даваа

  1. Хэмжилтийн инженерийн ур чадварын тэмцээнд

1-р байр: “ЖОЛ” ХХК-ийн инженер Ж.Досымбек

2-р байр: “Тэмүүн холдинг” ХХК-ийн инженер Э.Содномдорж

3-р байр: “Говь алтай” АЗЗА ТӨХК-ийн инженер С.Дугарсүрэн

  1. Автогрейдерийн операторын ур чадварын тэмцээнд

1-р байр: “ЖОЛ” ХХК-ийн оператор Х.Хурмет

2-р байр: “Тэмүүн холдинг” ХХК-ийн оператор Д.Дэмбэрэлдорж

3-р байр: “Говь алтай” АЗЗА ТӨХК-ийн оператор Ж.Нямдорж

  1. Замчдын ур чадварын тэмцээнд

1-р байр: “Тэмүүн холдинг” ХХК-ийн замчин Х.Цэрэндэндэв, Л.Баянбат, Д.Мягмарсүрэн

2-р байр: “ЖОЛ” ХХК-ийн замчин Ж.Берденбек, Е.Ахылбек, З.Авдилмнав

3-р байр: “Түм дэлгэрэх” ХХК-ийн замчин  У.Анхбаяр, Х.Гансүх, А.Шалхар

 

"Авто замчдын мэргэжлийн ур чадвар-2014” тэмцээн

Багийн дүнгээр “Тэмүүн холдинг” ХХК тэргүүлж  “ШИЛДЭГ БАГ”-аар шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагналаа гардан авлаа.

Баруун бүсийн “Авто замчдын мэргэжлийн ур чадвар-2014” тэмцээнийг ивээн тэтгэж сайн зохион байгуулсан М.Нямдаваа захиралтай "Алтайн зам" ХХК-ийн хамт олонд нийт замчдынхаа өмнөөс талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Алтан шар замын хишиг буян

Ашид мөнхөд ивээх болтугай.