Хамтран ажиллах санамж бичгийн хэрэгжилтийн талаар цагдаагийн байгууллагатай уулзалт хийв
Албан журмын даатгагчдын холбоо
2014.10.24

Хамтран ажиллах санамж бичгийн хэрэгжилтийн талаар цагдаагийн байгууллагатай уулзалт хийв

АЖДХ-ны Даатгалын сангийн захирал М.Өлзийбат, Мэдээллийн сангийн захирал Т.Шинэцэрэг болон Нийслэл дэх салбарын менежер С.Пионер нар  2014 оны 10 дугаар сарын 24-ны өдөр АЖДХ , ЦЕГ-тай байгуулсан

Хамтран ажиллах тухай санамж бичиг болон  Мэдээлэл солилцох тухай гэрээний хэрэгжилтийн явцын талаар ЦЕГ-ын Мэдээлэл, судалгааны хэлтсийн болон Нийслэлийн замын цагдаагийн газрын хөдөлгөөнт зохицуулалтын хэлтсийн  дарга нартай  уулзаж цаашид хэрхэн ажиллах талаар ярилцлаа.

Дээрх Санамж бичгийн зорилго нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг осол, хэргийн үед учрах эрсдлийг бууруулах, хамгаалах, улмаар жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалах ажлыг хамтран зохион байгуулахад оршиж байгаа болно.