2014.10.22
Б.Гарамгайбаатар: Хэрвээ гишүүд хүсвэл ҮЗХ хуралдана
АН-ын дарга Н.Алтанхуяг МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Гэхдээ АН-ын гишүүд ҮЗХ-ны хурлаар ярилгүй олон нийтэд дэлгэсэнд АН-ын зарим гишүүд сөрөг байр суурьтай байгаа юм.
Өөрөөр хэлбэл улстөрийн аль нам бүлэгтэй хамтран ажиллаж болох ч эхлээд гишүүддээ дуулгах байсан гэсэн юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б. Гарамгайбаатар “Тэгэхээр үүнийг ҮЗХ зайлшгүй хуралдаж энэ гэрээг яагаад зурагдах болов гэдгийг АН-ын даргаас хариуг авах байх. Үүний дараагаар намын даргын асуудал шийдэгдэх байх гэж бодож байна.
Тиймээс ҮЗХ-г хоёрхон хүн хуралдуулдаг. Нэг нь намын дарга өөрөө хуралдуулах эрхтэй, нөгөө ҮЗХ-ны гишүүдийн 60-аас илүү хувь нь хуралдуулах хүсэлт гаргасан тохиолдолд хуралддаг дүрэмтэй. Хэрвээ энэ ажил хийгдвэл ҮЗХ хуралдаж таарна” гэж хэллээ.