Д.Ганбат: Гишүүдээс санал гомдол гаргавал Хяналтын хороо авч хэлэлцэнэ
Баянхонгор аймагт тойрогтоо ажилласан учраас өчигдөр /уржигдар/ бүлгийн хуралд суугаагүй. Ер нь сайн мэдээлэлгүй байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нөхдөөсөө МАХН- тай гэрээ байгуулсан тухай сонслоо. Угаасаа эрх бүхий байгууллагаас нь гэрээ хийх эрх өгөөгүй байхад ингэж болохгүй.
Э.Бат-Үүл баатар ч гэсэн ярьж байна. Шат дамжлагаар нь яваад асуудлаа шийдсэний дараа эрх бүхий байгууллагаас нь зөвшөөрөл авч бай. гэрээ хийх ёстой. Ардчилсан намд Их хурал, Үндэсний зөвлөлдөх хороо, Гүйцэтгэх зөвлөл гэж байдаг. Намын дарга төлөөлж болдог ч гэсэн дүрмийн дагуу үйл ажиллагаа хийх ёстой. Намын дарга дүрмээ зөрчсөн эсэхийг би тогтоохгүй, намын Хяналтын хороо тогтоодог.
Ямар нэг гишүүн санал гомдол гарвал Хяналтын хороо дүрмийн дагуу авч хэлэлцээд шийдвэр гаргадаг. Гэрээтэй холбоотой ямар тайлбар өгөхийг мэдэхгүй байна. Мэдээж дүрэм зөрчсөн бол Ерөнхий сайдад хариуцлага тооцож л таарна.