А.Бакей: Гэрээ байгуулах нам хоорондын асуудал
УИХ-ын гишүүн А.Бакей
2014.10.22

А.Бакей: Гэрээ байгуулах нам хоорондын асуудал

"Бүлгийн хурлаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хүлээж авах боломжгүй гэж санал нийлсэн. Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар асуудлыг хэлэлцээд, дараа нь чуулганаар хэлэлцэнэ.

Гэрээ байгуулах бол нам хоорондын хамтын ажиллагааны асуудал. Төрийн ажил бол төрийн хууль тогтоомжоор хэлэлцэгдэх ёстой. Ер нь, Монгол төрийг тогтвортой байлгахын тулд аль ч намтай гэрээ байгуулж, цөөхөн монголчууд маань эв эеэ хичээж ажиллах зөв.