Т.Дуламдорж: 22, 23-р давхарт усны даралт хүрэхгүй хэцүү байлаа
Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдорж
2014.09.30

Т.Дуламдорж: 22, 23-р давхарт усны даралт хүрэхгүй хэцүү байлаа

Өнөөдөр 12:40 цагийн орчим Соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн хойно баригдаж байсан “MCS” компанийн барилгад гал гарлаа. Бид газар дээр нь очиж галын шалтгаан, нөхцөл байдлын талаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдоржоос тодрууллаа.

-Галын дуудлага онцгой байдлын албанд хэдэн цагт ирсэн бэ?

Манай шуурхай мэдээллийн төвд 12:40 цагт анхны дуудлага ирсэн. Дуудлагын дагуу гал унтраах аравдугаар анги 12:55 цагт буюу таван минутын дараа галын объект дээр ирсэн. Галын нөхцөл байдлын хувьд 22, 23-р давхарт шаталт явагдсан байсан учраас манай усны даралт хүрэхгүй маш хэцүү байлаа.

Барилгын гадна фасад нэлээд шатсан байна. Чийгнээс тусгаарлах зориулалттай хэмээх дотроо шилэн хөвөнтэй резинэн материалаар фасад нь хийгдсэн. Энэ материалаа Гамшиг судлалын хүрээлэнд галын тэсвэржилтийн лабораторид оруулж, шалгуулсан уу гэдгийг шалгах хэрэгтэй.

-Хэчнээн алба хаагч галыг унраахад ажиллав?

Манай гурван ангийн нийт зургаан машин, 40-өөд албан хаагч ажиллалаа. Нийслэлийн аврах ангийн аврах салбарынхан ажиллаж дээврийн хэсэг дээр байсан 23 хүнийг дотоод шатаар буулгаж амь насыг нь авран хамгааллаа.

-Одоо гал бүрэн унтарсан уу?

Дотор нь ус тавьж байгаад гадна фасадад нь чийгшил өгч, галыг бүхэлд нь унтраасан. Одоо бүх өрөөг шалгаж байна.

-Усны даралт хүрэхгүй байна гэлээ. Өндөр байшин шатсан тохиолдолд онцгой байдлын алба хаагчид болон техник хэрэгслийн хүчин чадал хүрч байна уу?
Энэ барилга 80 хувийн гүйцэтгэлтэй. 1-р сард ашиглалтад оруулахаар ажиллаж байсан юм байна.

Энэ барилга 80 хувийн гүйцэтгэлтэй. 1-р сард ашиглалтад оруулахаар ажиллаж байсан юм байна. Улсын комисс хүлээж авахаас өмнө гидрантын асуудлаа шийдсэн байх ёстой.

Мөн 80 хувийн гүйцэтгэлтэй байж дотор тавилга, хивс дрожоо хүртэл тавьчихсан байдалтай байна. Үүнийг манай байцаагч нар ирж шалгана. Улаанбаатарт үүрэг гүйцэтгэж байгаа манай гал унтраах ангийн шатны машин дээд тал нь 9 давхарт хүрэх 35 метрийн өндөртэй шат байгаа.

Тиймээс бид Ерөнхий сайд болон Шадар сайдад хүсэлт тавьж байгаа. Улаанбаатарт маш олон өндөр шилэн барилга баригдаж байгаатай холбоотойгоор аврах ажиллагааг нисдэг тэргээр зохион байгуулах ёстойг хэлж байгаа. Ингэхгүй бол өөр ямар нэгэн байдлаар үүрэг гүйцэтгэх боломжгүй юм гэдэг нь өнөөдрийн энэ галаас харагдлаа.  

-Гэмтэл бэртэл авсан хүн байгаа юу?

Байхгүй. 23 хүнийг аварсан.

-Галыг нэлээд удаан хугацаанд унтраалаа. Аврагчид цаг алдаж ирсэн гэсэн мэдээлэл байна?

Барилгын гадна фасад нэлээд шатсан байна.

Хүчин чадал хангалттай байна. Японы буцалтгүй тусламжаар ирсэн гал унтраах 22 автомашинаар нийслэлийн хэмжээнд үүргээ сайн гүйцэтгэж байгаа. Манай аврагчид таван минутын дотор ирсэн.

Цаг алдсан асуудал байхгүй. 35 метрийн өндөртэй шаттай болохоор тэрнээс дээд давхаруудад манай гал унтраагчид явганаар шатаар гарч, ус зөөж байж хүний хүчээрээ л  галыг унтраалаа. Ер нь Улсын онцгой комиссоос барилгууддаа маш сайн шалгалт хийх ёстой. Барилгынхны асуудал үнэхээр өндөр хэмжээнд яригдахаар асуудал болоод байна.

-Зургаан давхарын цонхоор дэлбэрэлт болж, гал авалцсан гэсэн үнэн болов уу?

Дэлбэрэлт болсон зүйл байхгүй. Долоон давхараасаа гал гарсан байна. Гал цахилгаанаас болсон байх магадлалтай гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан.

Долоон давхарын өрөөнүүд  болон гадна фасад л шатсан. Бусад өрөөнүүддээ нөлөөлөөгүй байна. Эцсийн дүгнэлт ажлын тав хоногт гарна. Түрүү жил “Орчлон” хорооллын барилга дээр бас гадна фасадны хөөсөнцөр шатсан хэрэг гарч байсан.