Үерийн даланг иргэд дур мэдэн хогоор бөглөж байна
Хүчтэй аадар борооны улмаас 15 айл үерт автжээ.
Уг зөвшөөрөлгүй газраас нүүхийг удаа дараа сануулж байсан ч шаардлага хүлээн аваагүйн улмаас хохирол амслаа гэж Онгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тус 15 айл нь 8-р сарын 22-ны шөнө орсон аадар бороонд өртөж их хэмжээний хохирол амссан байна. Үер болсон ойр орчимд үерийн даланг иргэд дур мэдэн хогоор бөглөснөөс болж үерт автсан гэлээ.
Үүний улмаас Нийслэлийн онцгой байдлын газарт хашаа усанд автлаа, орц хонгилд ус орлоо гэх 24 дуудлага иржээ. Харин азаар хүний амь эрсдээгүй боловч борооны өмнөх хүчтэй салхины улмаас барилгын материал унаж ойр орчмын айлын цонхыг хагалсан байна.
Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын орлогч дарга Ч.Намсрайжав “Хүчтэй салхины үед нэгдүгээр сургуулийн ард баригдаж байгаа барилгын хийц бүтээл машин дээр унасан, мөн Баянзүрх дүүрэг айлын дээвэр хуулран хажуу айлынхаа гэрийг дарсан зэрэг тохиолдлууд гарлаа” гэлээ.
Түүнчлэн Сүхбаатар дүүрэгт айлын хашаанд үерийн ус орж ирсэн тохиолдол гарлаа. Шалтгаан нь үерийн даланг иргэд дур мэдэн хогоор бөглөсөн нь борооны ус айлын хашаад руу орох болсон байна.