Т.Бадрал: Хил дамнасан түймрийг унтраахад техник хүрэлцдэггүй
Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаарх зөвлөгөөн энэ сарын 5-8-ний өдруүдэд болж байна.
Энэ талаар ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадралаас тодрууллаа.
-Хоёр орны хамтарсан зөвлөгөөнөөр ямар асуудлыг хэлэлцэж байна вэ?
-Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын “Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах хэлэлцээр” 1999 онд эхэлж, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Онцгой байдлын ерөнхий газар, БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлж Үндэсний ойн түймэртэй тэмцэх газар, Ойн улсын бууруулах, мөн бүс нутгийн түймэртэй хэрхэн тэмцэх, унтраах талаар хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж, цаашид авч хэрэгжүүлэх ажлаа төлөвлөж байна.
- Хил орчимд ой хээрийн түймэр хэр гардаг бэ?
-Сүүлийн гурван жилийн байдлаар хил дамнасан ой хээрийн долоон түймэр гарсан нь өмнөх жилүүдийг бодвол буурсан.
Гэвч Хятадтай хиллэдэг Дорнод, Сүхбаатар аймаг ой мод ихтэй учраас хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж түймэр гарах нь элбэг байдаг.
-Тиймээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай техник тоног төхөөрөмжийн хүрэлцээ хэр байдаг бэ?
-Хоёр орны төлөөлөгчид ой хээрийн түймэр гарсан талаарх мэдээ, мэдээллийг шуурхай дамжуулах шинэ техник багаж хэрэгслийг нэвтрүүлэх, ой хээрийн түймэр унтраах дадлага сургуулийг жил бүр хамтран зохион байгуулахаар болсон.
Хуралдааны гол ач холбогдол нь хил дамнасан түймэр гарахад хөнгөвчилсөн журмаар хил нэвтрэх асуудлыг шийдэх. Мөн тоног төхөөрөмж хүрэлцдэггүй учраас техник хэрэгслийг шинэчлэх талаар ярилцаж байна.