Хоёр сартай хүүхэд усанд живжээ
Усанд осолдох иргэдийн тоо өссөөр байгааг ОБЕГ-аас сэрэмжлүүлж байна
2014.07.25

Хоёр сартай хүүхэд усанд живжээ

Гол усны түвшин нэмэгдэж байгаатай холбоотойгоор аюулаас сэрэмжлүүлсээр байтал хэнэггүй байдлаасаа болж, усанд осолдох иргэдийн тоо өссөөр байгаа аж.

Тиймээс гол, мөрний сав газарт оршин сууж буй малчид, амралт, зугаалгаар явж буй иргэд үер усны аюулаас сэргийлэх, хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас Сэрэмжлүүлжээ.

Өнгөрсөн онд 109 хүн голд живж насны барсны 22 нь бага насны хүүхэд байжээ. Энэ оны долдугаар сарын 24-ний байдлаар 56 хүн нас барсны 10 нь хүүхэд байсан гэнэ.

Үндэсний их баяр наадмын амралтын таван өдөр 18 хүн усанд осолдож нас барсны хамгийн бага нь хоёр сартай хүүхэд байжээ. Мөн Сэлэнгэ аймагт зугаалгаар явж байсан таван оюутан Ерөө голын усанд живж амиа алдсан юм.