Сайд Л.Болд олон улсын байгууллагуудын удирдлагуудтай уулзав
Сайд Л.Болд ОУБ-уудын удирдлагуудтай уулзлаа.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга Х.Ладцу, Олон улсын арбитрын шүүхийн нарийн бичгийн даргын орлогч Х.Сиблес, Олон улсын эрүүгийн шүүх /ОУЭШ/-ийн Ромын дүрмийн оролцогч Ассамблейн дарга элчин сайд Т.Интелманн, Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ив Летерме нартай 2014 оны энэ сарын 23-ны өдөр Нью-Йорк хотноо тус тус уулзав.
НҮБ-ын Ерөнхий нарийн даргын орлогч Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга Х.Ладцу Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд өөрийн цэргийн багийг оролцуулж байгаад талархаад
Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа бусад орны албан хаагчдад үлгэр дууриал үзүүлж ирснийг дурдав
Монголын цэрэг дайчдын эр зориг, мэргэжлийн ур чадвар Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа бусад орны албан хаагчдад үлгэр дууриал үзүүлж ирснийг дурдав.
Тэд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар санал солилцсон бөгөөд ноён Х.Ладцу ойрын үед Монгол улсад айлчлахаар төлөвлөж буйгаа танилцуулав. Мөн Өмнөд суданд энхийг сахиулах ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлэн Гадаад харилцааны сайд Л.Болдыг НҮБ-ын UN-MISS медалиар шагнаснаа гардуулан өглөө.
Гадаад харилцааны сайд Л.Болд Олон улсын арбитрын шүүхийн Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Сиблес, ОУЭШ-ийн Ромын дүрмийн оролцогч талуудын Ассамблейн дарга Элчин сайд Т.Интелманн нарт Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд орсон "Түрэмгийллийн гэмт хэрэг"- ийн тухай Кампалагийн нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орохоор ажиллаж байгааг мэдэгдээд энэ чиглэлээр хийгдэж буй ажлын талаар санал солилцов.
Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Сиблес, Ассамблейн дарга Т.Интелманн нар Монгол Улс дээрх нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орох чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсний дээр энэхүү нэмэлт өөрчлөлт түрэмгийллийн гэмт хэргийг Олон улсын эрүүгийн шүүхийн харьяаллаар шийдвэрлэх боломж олгож байгаа нь чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.
2016 онд Монгол Улс “IDEA Democracy Forum” –ийг даргалахаар сонгогджээ.
Түүнчлэн Ардчилал сонгуулиин туслалцааны олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ив Летерметэй сайд Л.Болдтой уулзах үеэрээ түүнд Ардчилал сонгуулийн туслалцааны олонулсын хүрээлэн ардчиллын асуудлаар жил бүр зохион байгуулдаг чуулга уулзалтаар энэ онд Ашигт малтмалын зохистой ашиглалт сэдвийг авч хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа танилцуулж 2015 онд Швейцарь, 2016 онд Монгол Улс “IDEA Democracy Forum” –ийг даргалахаар сонгогдсонд баяр хүргэлээ.
Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн нь 1995 онд ардчиллыг төлөвшүүлэх бодлогыг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх, улс оронд өрнөж буй ардчиллын өөрчлөлт шинэчлэлд дэмжлэг үзүүлэх, ардчиллын гол гол ойлголт тухайлбал хөгжил, аюулгүй байдал, жендер гэх мэт асуудлуудын уялдааг, ойлгуулан таниулахад чиглэн үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.