Туркийн хөгжлийн төлөвлөлтийн туршлагыг судлав
УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Д.Зоригт, Ерөнхийлөгчийн иргэдийн оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж нар
2014.09.25

Туркийн хөгжлийн төлөвлөлтийн туршлагыг судлав

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Д.Зоригт, Ерөнхийлөгчийн иргэдийн оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж болон Эдийн засгийн хөгжлийн яамны мэргэжилтнүүдээс бүрдсэн Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсгийн төлөөлөгчид энэ өдөр Бүгд Найрамдах Турк Улсад ажиллаж, тус улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн явц, үр дүн, туршлагатай танилцаж байна.

Манай төлөөлөгчдийг тус улсын Хөгжлийн сайд Жевдет Иылмаз, Үндэсний Их Хурлын Төсөв, төлөвлөлтийн байнгын хорооны дэд дарга Сүрея Сади Билгич нар тус тус хүлээн авч уулзжээ.

Энэ үеэр Туркийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар ярьж, энэ чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллах, харилцан туслах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. 

Туркийн Үндэсний Их Хурлын дэд дарга Садык Якут хоёр орны харилцааны талаар ярилцаж, өмнө тохиролцсон хамтын ажиллагааны зарим төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсчээ.

Төлөөлөгчид Туркийн Хөгжлийн яам, Сангийн яамны холбогдох газруудын захирал, ажилтнуудтай хэд хэдэн удаа уулзалт хийж, хөгжлийн бодлогыг төсвийн бодлоготой уялдуулах, салбарын болон орон нутгийн хөгжлийн бодлогыг төлөвлөх, судалгаанд тулгуурлан боловсруулах зэрэг асуудлын талаар ярилцаж, санал бодлоо солилцсоноос гадна Кайсери хотод зочлон хот, орон нутгийн хөгжлийн төлөвлөлт, хэрэгжүүлэлт, иргэдийн оролцооны байдалтай танилцсан байна.

Энэхүү айлчлал, туршлага судлах ажлыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилт, дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ.

Энэхүү айлчлал, туршлага судлах ажлыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилт, дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ.

БНТУ хөгжлийн бодлого, төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй сайтар боловсруулж, амжилттай хэрэгжүүлж буй улс бөгөөд 2023 он гэхэд эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд эхний 10 улсын тоонд орох төлөвлөгөөтэй ажиллаж байна.Энэхүү ажил хэргийн айлчлал маргааш өндөрлөх юм байна.