Сайд Л.Болд БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төлөөлөгчидтэй уулзав
Кан Сөк Жү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2014.09.19

Сайд Л.Болд БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төлөөлөгчидтэй уулзав

Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны гишүүн, Намын Төв хорооны Олон улсын харилцааны асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга ноён Кан Сөк Жү тэргүүтэй төлөөлөгчдийг 9 дүгээр сарын 18-ны өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд хүлээн авч уулзав.

Ноён Кан Сөк Жү эрх баригч АН болон сөрөг хүчин МАН –ын Ерөнхий нарийн бичгийн дарга нартай албан ёсны уулзалт хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхсан юм.