Дэлхийн ур чадварын Ерөнхий ассемблейн хуралдаан болж байна
Хуралдаанд Монгол Улсыг төлөөлж Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав оролцож байна
2014.09.17

Дэлхийн ур чадварын Ерөнхий ассемблейн хуралдаан болж байна

Дэлхийн ур чадварын Ерөнхий ассемблейн хуралдаан Швейцарийн холбооны улсын Луцерн хотноо болж байна.

Хуралдаанд Монгол Улсыг төлөөлж Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Хөдөлмөрийн яамны МБСБХЗГ-ын дарга М.Жадамбаа, Швейцарийн холбооны улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Пүрэвдорж нар оролцож байна.

Хурлын үеэр Монгол Улс Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагад 69 дэх гишүүнээр элссэнийг баталгаажуулж, 2015 онд Бразиль улсын Сан Пауло хотод зохион байгуулагдах Дэлхийн ур чадварын 44 дэх олимпод оролцох эрх олгож байгаа юм.

Мөн тус хурлаар 2015 онд болох Дэлхийн ур чадварын тэмцээний дүрэм журмыг хэлэлцэх, шинээр гишүүн болсон орны талаар танилцуулгыг сонсох, тус олимпын онцлог ач холбогдлыг танилцуулах, цаашдын чиг хандлагыг хэлэлцэж, дараагийн тэмцээн зохион байгуулах орны шалгуур үзүүлэлтийн танилцуулах ажээ.

Дэлхийн ур чадварын олимпод 7 орны мянга гаруй хүүхэд 46 мэргэжлээ өрсөлдөх гэнэ. Манай улс уг тэмцээн есөн мэргэжлээр өрсөлдөхөөр бэлтгэлдээ ороод байна.