2014.09.18

Л.Болд: Бүх консулын мэдээллийг вэб сайтдаа ил тод нээлттэй хүргэнэ

 Улаанбаатар хотод консулуудын ес дэхь удаагийн зөвлөлдөх уулзалт үргэлжилж байна. Өнөөдөр 44 орны 72 иргэн Монголын өргөмжит консулаар ажиллаж байгаа юм.

Бүрэн эрхэт элчин сайдаас утга агуулга ач холбогдолын хувьд өргөмжит консулын үүрэг оролцоо эрх нь өөр байдаг. Өргөмжит консулыг томилох харилцаа нь НҮБ-н 1967 оны 3 сарын 19-ны өдөр хүчин төгөлдөр болсон конвенцээр тодорхойлогддог аж.

Гадаад харилцааны сайд Л.Болд “Бидэнтэй харилцаагаа нээлттэй байлгаж, бидний үйл ажиллагааг сурталчлан таниулж, монголын төлөө ажиллаж байгаа гэдгээ ард иргэддээ мэдээлээрэй. Энэ үйл ажиллагааны дараа ч бид бүх консулын мэдээллийг вэб сайтдаа ил тод нээлттэй хүргэх болно” гэлээ.

 Бидэнтэй харилцаагаа нээлттэй байлгаж, бидний үйл ажиллагааг сурталчлан таниулж, монголын төлөө ажиллаж байгаа гэдгээ ард иргэддээ мэдээлээрэй

  Өргөмжит консулын үүргийн хувьд томилогч, хүлээн авагч улсын хооронд  худалдаа эдийн засаг, соёл, ШУ-ны харилцааг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх мөн тэдгээрийн хооронд найрсаг харилцааг НҮБ-н конвенцийн заалтын дагуу бусад арга замаар хөгжүүлэхэд тус үзүүлэх ёстой байдаг аж.

Энэ удаагийн уулзалтаар ЗГ-аас хэрэгжүүлж буй мөрийн хөтөлбөр болон, шинээр батлагдсан хууль журмын талаар танилцуулж мөн Гадаад хэргийн яам консулуудад заавар зөвөлгөө өгсөн юм.

Цаашид Өргөмжит консулын газрыг Солонгосын Бусан, Киргыз зэрэг хотуудад ажиллуулахаар төлөвлөж байгаа юм байна