Г.Баярсайхан амны хөндийн эрүүл мэндийн төвийн нээлтэд оролцлоо
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан Амны хөндийн эрүүл мэндийн төвийн нээлтэд оролцлоо.
Тус төвийг Улаанбаатар Ротари Клуб нь Олон Улсын Ротарийн 3490 дүгээр дүүргийн нийт 74 Ротари клуб болон Олон Улсын Ротарийн Сангийн дэмжлэгтэйгээр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нүүр ам судлалын сургууль хамтран байгуулж байгаа юм байна.
Монголын хүн амын дунд амны хөндийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, сургалт явуулах, удирдлага зохион байгуулалтаар хангах зорилго бүхий Амны хөндийн эрүүл мэндийн төслийг хэрэгжүүлэх хүрээнд уг төв болон мэдээллийн санг байгуулан ажиллахаар болжээ.
Тус арга хэмжээний нээлтэд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан оролцож хэлсэн үгэндээ “Олон улсын Ротарийн сан, Тайваны ротарийн клубүүд манай улсад нэн хэрэгцээтэй Амны хөндийн эрүүл мэндийн төвийг байгуулж байгаад талархалтай хүлээж авч байна.
Шүд эрүүл бол бие эрүүл гэсэн үг бий. Төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт найдаж байна
Монголчууд бид хүнтэй уулзахдаа хүний шүд болон нүдийг харж эрүүл мэндийн байдлыг нь мэддэг. Шүд эрүүл бол бие эрүүл гэсэн үг бий. Төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт найдаж байна. Анагаахын салбарт хамтран ажиллаж буй нийт гадна, дотны төлөөлөгчидөд халуун талархал илэрхийлье” гэсэн юм.
Төслийн ажлын эхний шатанд 10 мянган долларын өртөг бүхий нийт 6 ширхэг шүдний үзлэгийн иж бүрэн зөөврийн бор машиныг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүл
Амны хөндийн эрүүл мэндийн төслийг хэрэгжүүлэх хүрээнд уг төв болон мэдээллийн санг байгуулан ажиллахаар болжээ.
мэндийн хоёрдугаар төв болон Архангай, Говь-Алтай аймаг, Эрдэнэт хотын Эрүүл мэндийн төв, Нүүр ам судлалын сургуульд тус тус хүлээлгэн өглөө.
Тус төслийн зорилго нь Монголын хүүхдүүд, нийт хүн амыг шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх, амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, сургагч багш бэлтгэх, шүд амаа арчлах зөв дадал хэвшил олгох болон Монгол Улсын хэмжээнд амны хөндийн эрүүл мэндийн нэгдсэн мэдээлэлийн сан бүрдүүлэх боломж, нөхцөл бүрдэнэ гэж санаачлагчид үзэж байгаа ажээ.