Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд сайн дурынхан, иргэний хуульчид ч оролцдог болно
Өчигдөр гадаад харилцааны яамны хурлын зааланд Монгол Улс НҮБ-ын энхийг дэмжих болон олон улсын цэргийн ажиллагаанд оролцож эхэлсний 10 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болов. Монгол цэрэг дэлхий дахины энхийг сахиулах үйл хэрэгт гар бие оролцсоор арван жилийг ардаа орхижээ. Энэ бол бага хугацаа биш. Өдгөө монгол цэргийг НҮБ нэгэнт тоодог, хүндэлдэг болжээ. Дэлхийн тэргүүлэгч улс орны удирдагчид Монголын Зэвсэгт хүчний энхийг дэмжигчдийг олонтоо сайшааж, ямагт талархлын үг унагаж байна.
Монголын цэрэг эрс 2002 онд анх удаа Баруун Сахарыг зорьж байлаа. Удалгүй Иракт очсон юм. Тэнд Саддамын дэглэм нуран унаж, дайн дууссан ч үө үе бөмбөг дэлбэрч, буун дуу гарсаар байсан юм. Иракийн сэргээн босгалт, шинэ төр засгийг эмхлэн байгуулах ажил үндсэндээ 2008 хүртэл үргэлжилсэн гэж хэлж болно. Ийм хүнд цаг мөчүүдэд Монгоын Зэвсэгт хүчний энхийг дэмжигчид үүргээ тун чамбай биелүүлсэн юм. Энд нийтдээ 1190 гаруй дайчид ээлжлэн үүрэг гүйцэтгэжээ. Сьерра Леонд 2006-2011 он хүртэл 2300 цэргээ илгээсэн байна. Монголын Зэвсэгт хүчний цэнхэр дуулгатнууд энд мэдээж амралтын газарт очсон мэт байгаагүй. Бараг өдөр бүр хүнд хэцүү сорилтуудтай тулгарч байв.
Иракийн Аль Хилла дахь Чарли баазын монгол цэргүүд гэхээр сүүлдээ олон улсын цэргийнхэн андахаа больсон гэдэг. Чухамдаа цэрэг эрс дайны үед хэрхэн ажилладгийг манайхан харуулж чадаж байсан юм. Тэднийг ахалж, үүргээ гүйцэтгэсэн түрүүч н.Аззаяа зэвсэгт халдлагаас өөрийн нөхдийг болон зэргэлдээх сахиулагчдынамийг аварч , халдлагыг зайлуулсан удаатай. Тиймээс түүнийг монголын болон польшийн төр засгаас өндөр үнэлж, шагнаж урамшуулжээ. Мөн манай улс Сьерра Леонд 2006-2011 он хүртэл 2300 цэргээ илгээсэн байна. Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын энэ хэсэгт байдал бас л тайван байгаагүй. Этиоп, Комово, Гүржид 2005- 2008 онд 80 гаруй энхийг сахиулагчид очсон юм. Ийнхүү өнгөрсөн хугацаанд нийтдээ 5372 цэргийн албан хаагч хилийн чанадад цэнхэр дуулгатныхаа үүргийг амжилттай гүйцэтгэжээ.
Тэдгээрээс гадна хилийн цэргийн 11 албан хаагч, тагнуулын 35, цагдаагийн 10, дотоодын цэргийн 64,шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн 14 албан хаагч оролцсон байна. Өнөөдрийн байдлаар олон улсын энхийг дэмжих ажиллагаанд 434 хүн үүргээ гүйцэтгэж буй. Тэд Баруун Сахар, Конго, Өмнөд Судан, Афганистан зэрэг улсад байгаа юм. Удахгүй Афганистан, Өмнөд Суданд шинэ ээлжийнхэн очно.
Өмнөд Суданд энэ жил анх удаа 850 хүнтэй батальон үүрэг гүйцэтгэж эхэлнэ. Тусгаар тогтнолоо зарлаад нэг жил ч болоогүй байгаа тус улсад сүүлийн үед байдал тайван бус. Хааяа Хойд Суданаас Өмнөдийнхөн рүү зэвсэгт халдлага хийсээр байна. Өнгөрсөн сард Өмнөд Суданы 1500 гаруй иргэн халдлагын улмаас амь үрэгджээ. НҮБ-аас энд мөргөлдөөн дахиж гаргуулахгүй байх тал дээр нэлээд анхаарч байна. Монголын эмчилж сувилахад тусалсаар байгаа ажээ. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, доктор профессор, дэслэгч генерал Ц.Тогоо эрдэм шинжипгээний хуралд тавьсан “Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний оролцоо, цаашдын чигхандпага” илтгэлдээ энхийг сахиулах ажиллагааны талаар нэлээд дэлгэрэнгүй ярилаа. Тэрбээр “Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон нь Монголыг олон улсад таниулсан томоохон арга хэмжээ боллоо. Цэргийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна.
Одоогоор 28 улстай цэргийн хамтын ажиллагаатай байгаа. Өмнөд Суданы энхийг дэмжих ажиллагаанд нийт 1500 хүнийг оролцуулна. Ингэснээр манай улс дэлхийн хэмжээнд энэ үйлсэд зүттэж буй 116 улсаас эхний 20-д багтах боломжтой болно” хэмээн онцолсон юм. Энхийг дэмжигчдийг ийнхүү улс орноор нь эрэмбэлэх нь үүргийн онцлог, гүйцэтгэх чадварын хэмжүүр болов уу. Өөрөөр хэлбэл. Монгол Улс, Монголын Зэвсэгт хүчин дэлхийн түвшинд хүрч буй нь энэ ажээ. Дэслэгч генерал Ц.Тогоо мөн “Зэвсэгг хүчнийхээ оролцооны чанарыг дээшлүүлнэ.
Энхийг дэмжих ажиллагаанд сайн дурынхан, иргэний хуульчдыг ч оролцуулахад анхаарна. Ер нь бид НҮБ-ын энхийн ажиллагааны газар болон төв штабт хүнээ ажиллуулах нь чухал гэж үзэж байна. Гэхдээ энхийг дэмжих ажиллагааны аюулгүй байдал, албан хаагчдынхаа эрүүл мэндийн баталгааг хангахад байнга анхаарах хэрэгтэй юм. Мөн ойрын үед Монгол Улсын энхийг дэмжих ажиллагааны номлолыг боловсруулан батлуулахад манай эрдэмтэд, судлаачид хичээл зүтгэл гаргах хэрэгтэй” гэсэн юм.
Хурлын үеэр “НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаа” сэдвээр НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Сезин Синаноглу бас илтгэл тавилаа. Түүнчлэн Гадаад харилцааны яамны Олон улсын байгууллагын газрын захирал С.Онон, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ-ны Төрийн захиргааы удирдлагын газрын дарга, хошууч генерал Я.Чойжамц, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн референт Г.Уянга, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, хурандаа Д.Мөнх-Очир нар тус тус илтгэл тавьсан юм. С.Онон илтгэлдээ “Цаашид энхийг дэмжих ажиллагаанд цагдаагийнхныг сайтар бэлтгэж эхлэх нь зөв.
Олон улсын харилцааны асуудлууд дээр яамдын уялдаа холбоог сайжруулах нь зүйтэй. Манай улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн болох зорилтыг хангахад энхийг дэмжих ажиллагааны оролцоо нэлээд өндөр ач холбогдолтой юм” гэлээ. М о н г о л цэргийн хөгжил дэлхийн хэмжээнд хүрснийг дахин нотолж, цаашдын бодлогыг тодорхойлоход энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал ихээхэн тус нэмэртэй арга хэмжээ болсон хэмээн зарим ажиглагчид болон эрдэмтэд үзэж байна.
Монгол Улс Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 10 жилийн ойд зориулсан цуврал арга хэмээний хүрээнд энэ сарын 27-ны 11 цагаас Сүхбаатарын талбайд хүндэтгэлийн ёслол, 15 цагаас Бөхийн өргөөнд Бүх цэргийн наадмын үндэсний бөхийн барилдаан болох ажээ. Мөн энэ сарын 29-ний 15 цагт Соёлын төв өргөөнд энэхүү ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн тогтлолттой юм байна.