Батлан хамгаалахын сайд 100 хоногт…
Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярын томилогдсноосоо хойш буюу 2012 оны 1 дүгээр сарын 27-ноос 5 дугаар сарын 5-ныг хүртэлх хугацаанд хийж хэрэгжүүлсэн, санаачлан шийдвэрлэсэн ажил, арга хэмжээг багцлан танилцуулж байна.
Бодлого зорилтын хүрээнд:
1. “Монгол Улсын төрийн батлан хамгаалах бодлого” баримт бичгийн төсөлд Засгийн газрын саналыг тусгах, нэмэлт тодотгол хийх Ажлын хэсгийг томилон ажиллуулж уг баримт бичгийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөн барьсан
2. БХЯ-ны үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах Ажлын хэсгийг томилон ажиллуулсан.
3. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид бараалхан өөрийн баримтлан ажиллаж буй бодлого, зорилт, хэрэгжүүлж эхэлж байгаа арга хэмжээнүүдийнхээ талаар илтгэн, салбарын үйл ажиллагааны чиглэлээр санал бодлоо солилцон дэмжлэг авч ажиллаж байна.
4. “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн байдалд дүгнэлт хийлгэн хөтөлбөрт тусгагдсан зарим ажил, арга хэмжээг эрчимжүүлэх тухай тушаал гарган хэрэгжүүлж байна
5. Зэвсэгт хүчний үндсэн үүргээ биелүүлэхэд бэлэн байх чадавхийг дээшлүүлэх асуудлыг голлон анхаарч Ерөнхий зориулалтын цэргийн нэг ангийг тайван цагт үүрэг гүйцэтгэхэд бүрэн бэлэн байдалтай, ажиллах нөхцөл, ахуй хангалтын хувьд олон улсын жишигт ойртуулан өргөтгөн зохион байгуулах үүргийг ЗХЖШ-т өгсөн. Мөн тусгай томилгоот ангийн бэлэн байдлыг дээшлүүлэх, Энхийг дэмжих зориулалт бүхий шинэ анги байгуулахаар ажиллаж байна.
6. 2012 онд цэргийн дүйцүүлэх албанд элсүүлэх иргэдийн тооны дээд хязгаар, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол гаргуулсан.
7. Монгол цэрэг Энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхлэсний 10 жилийн ойг ёслон тэмдэглэхтэй холбогдуулан уг асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Энхийг сахиулагчдын Олон улсын өдөр буюу 5 дугаар сарын 29-ний өдрийг Монгол Улсад Энхийг сахиулагчдын өдөр болгон тэмдэглэж байх тухай Засгийн газрын тогтоол гаргуулсан.
8. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Батлан хамгаалах чиглэлээр тусгах бодлогын зорилт, арга хэмжээнүүдийг сайдын Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн батласан.
9. Батлан хамгаалахын сайдын дэргэд ажиллах Эрдэмтэн, мэргэжилтнүүдийн зөвлөлийг байгуулж, ажиллах дүрмийг батласан. Тус зөвлөл Батлан хамгаалахын сайдад шинжлэх ухаан технологи, цэргийн мэргэжлийн удирдлага, батлан хамгаалах тогтолцоог төгөлдөржүүлэх асуудлаар зөвлөмж өгөх, мэдээллээр хангах үүрэгтэй ажиллаж байна. Энэ зөвлөлд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагад ажиллаж байсан 16 генерал, 8 эрдэмтэн орсон бөгөөд тэдний 12 нь доктор, профессор цолтой. Мөн цэргийн бодлогын болон УИХ, Засгийн газартай харилцах асуудал эрхлэсэн зөвлөхөөр цэргийн алба, эрдмээ мэддэг, салбартаа нэр хүндтэй доктор, профессор цолтой генералуудыг томилсон.
10. Бусад орны БХЯ-нд офицер удирдсан Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах чухал алба ажилладаг алхмыг хэрэгжүүлж анх удаа энэ албаны даргаар цэргийн сэтгүүлчийг томилон “Соёмбо” сонин, “Дуулга” студийн үйл ажиллагааг нэгтгэн чиглүүлэх боломжийг бүрдүүлсэн.
11. “Соёмбо” сонин, “Дуулга” студийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзан санал хүсэлтийг сонсч, шаардлагатай техник хэрэгслийн шинэчлэл хийж нийтлэл, нэвтрүүлгийн бодлогыг нь эрс өөрчлөх эхлэлийг тавьсан.
12. БХИС, БХЭШХ-г ирээдүйн чиг хандлага, салбарын эрх ашигт нийцүүлэн шинэчлэх, харьяаллыг нь эргэн харах асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.
13. ЗХКТГ-ийг бусад орны цэргийн эмнэлгийн жишгээр улсдаа тэргүүлдэг эмнэлэг болгохын тулд нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж өгөх санал тавьж хамгийн шилдэг эмч нарыг авч ажиллуулах боломжийг судлах үүргийг ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтэс, ЗХКТГ-ийн удирдлагад өгсөн.
14. “Сайд таныг сонсч байна” нээлттэй утас ажиллуулан ажил хэрэгч санал хүсэлт, шударга бодитой шүүмжлэлийг хүлээн авч байгаа. Салбарын бие бүрэлдэхүүний сэтгэлд ихэд нийцэж байгаа энэ утсаар бэлтгэл болон чөлөөнд буй ахмад дайчид, офицер, ахлагч, тэдний гэр бүлийнхэн мэдээлэл өгсөөр байна.
15. Монгол Улсын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэн, Б.Цог нарын мэндлэсний 100 жилийн ойг ёслон тэмдэглэх төлөвлөгөө, энэ ажлыг зохион байгуулах комиссыг томилон ойн арга хэмжээг зохион байгуулж байна
16. Батлан хамгаалах салбарын 2012 оны гадаад арга хэмжээний төлөвлөгөөг сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн батласан
17. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн Үндэсний хорооноос гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор БХЯ-ны дэргэдэх Жендэрийн орон тооны бус салбар зөвлөлийг томилж, ажиллах журмыг батласан
18. Засгийн газрын албан даалгавар, Төрийн өмчийн хорооны тогтоолыг үндэслэн Батлан хамгаалах салбарын төрийн өмчийн тооллогыг удирдан зохион байгуулах төв комиссыг томилсон
19. Батлан хамгаалах бодлого зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах арга хэмжээг 4 дүгээр 14-15-нд Говь-Алтай, Завхан аймагт зохион байгуулсан.
20. Монгол Улсад генерал цол бий болсоны 68 жилийн ой, Монголын генералуудын өдрийг 4 дүгээр сарын 28-нд ёслон тэмдэглэж, генералуудтай холбоотой эрх зүй, нийгмийн хамгааллын талаарх зарим асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор танилцуулга бэлтгэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид өргөн барьсан
21. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Батлан хамгаалах бодлогын чиглэлээр тусгагдан хэрэгжсэн ажил, арга хэмжээг сурталчлах ажлын нэгдсэн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна
22. “БХЯ-ны мэдээллийн технологийн чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төсөл”-ийг батлан хэрэгжүүлж байна.
23. БХЯ-ны харьяа “Дуулга” теле студи, “Соёмбо” сонинд нэн шаардлагатай техник хэрэгслийг шинэчлэхэд зориулан 86 сая төгрөг олгон техник хэрэгслийг БНХАУ-аас худалдан авах ажлыг БНХАУ-д суугаа Батлан хамгаалахын атташегийн албатай хамтран зохион байгуулсан. Мөн БХТА, ЦДБЭЧ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, хөгжмийн зэмсгээр хангахад зориулж 104 сая төгрөгийг Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас гаргахаар шийдвэрлэсэн
24. Цэргийн спортын Олон улсын зөвлөлийн 2012 оны гишүүнчлэлийн татварыг төлж, цаашид тус зөвлөлтэй идэвхтэй хамтран ажиллах, тус зөвлөлөөс зохион байгуулдаг цэрэгжлийн болон Олон улсын спортын уралдаан тэмцээнд Зэвсэгт хүчний баг тамирчдыг бэлтгэн оролцуулах санал дүгнэлт боловсруулан танилцуулахыг ЗХЖШ, “Алдар” спорт хорооны удирдлагад үүрэг болгосон
25. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 91 ойн баярыг тохиолдуулан амжилт гарган ажиллаж буй 600 гаруй цэргийн албан хаагчид, ажилтан албан хаагчдыг Батлан хамгаалах салбарын шагналуудаар шагнасан
26. Монгол Улсын хэмжээнд 2011 оны 1 дүгээр ээлжийн цэрэг халалт, 2012 оны 1 дүгээр ээлжийн цэрэг таталтыг 5 дугаар сарын эхний хагаст зохион байгуулах тушаал гарган хэрэгжүүлж байна
27. Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын хугацаат цэргийн албаа амжилттай хаагаад халагдсан 600 цэрэг, түрүүчид анх удаа сайдын гарын үсэгтэй дурсгалын зүйл гардуулсан.
28. “Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдад мэргэжлийн зэрэг олгох журам”-ыг шинэчлэн батласан
29. ЗХЖШ-аас зохион байгуулан явуулсан “Өгөөмөр-12” байлдааны буудлагатай ТХС-ийг УИХ-ын болон Засгийн газрын гишүүдийн хамт үзэж сонирхсон
30. Жил бүрийн 5-р сарын 29-ныг Монголын энхийг сахиулагчдын өдөр болгосон тухай Засгийн газрын тогтоол гаргуулсан
31. Зэвсэгт хүчний марш-тактикийн тэмцээний үеэр 5 дугаар сард Батлан хамгаалахын сайдын нэрэмжит Зэвсэгт хүчний шилдэг офицер, ахлагч шалгаруулах тэмцээн зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ тэмцээнд эхний 3 байрт шалгарсан офицер, ахлагч нар 2 өрөө байр, гадаадын цэргийн сургуульд суралцах эрх, гадаадад гэр бүлийн хамт амрах эрхийн бичиг гардана
32. ЗХЖШ, ЕЗЦК, АДХЦК, БХИС, БХТА, ЦДБЭЧ, “Бага баян” цэргийн амралт, Монгол цэргийн музей, Зэвсэгт хүчний 013, 014, 016, 032, 084, 124, 150, 284, 314, 337, 353 дугаар ангийн ажил байдалтай танилцсан
Энхийг дэмжих ажиллагааны хүрээнд:
33. 2012 онд Зэвсэгт хүчний оролцох ЭДА болон олон улсын хамтарсан сургалт, дадлагын талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэр гаргуулсан.
34. Афганистан, Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэх Цэргийн багуудын бэлтгэлийг хангах, ажиллагааны бүсэд илгээхтэй холбогдсон зардлыг шийдвэрлэсэн. Афганистанд үүрэг гүйцэтгэх Цэргийн багийг үдэн гаргах ёслолд оролцсон.
35. Афганистан, Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэх Цэргийн багийг үдэн гаргах ёслолд оролцон үг хэлсэн
36. Афганистан улсад үүрэг гүйцэтгээд ирсэн Цэргийн багийн эхний хэсгийг угтан авах ёслолд оролцон үг хэлсэн
37. Бангладеш улсад болж буй Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Олон үндэстний салаадын ЭДА-ны хамтарсан сургалт, дадлагад Зэвсэгт хүчнээс Цэргийн баг оролцуулах шийдвэр гаргасан.
38. Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 10 жилийн ойг 5 дугаар сарын 27-29-нд улс орон даяар ёслон тэмдэглэхээр шийдвэрлэн ажлын хэсэг, зохион байгуулах ажлын төлөвлөгөөг батласан. “Монгол цэрэг энхийн үйлсэд” баримтат кино, фото альбом, энхийг сахиулагчдын тухай 2 дууны клип бүтээх ажлыг зохион байгуулж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд:
39. ОХУ, БНХАУ, АНУ, ХБНГУ, БНСУ, БНТУ, БНАСАУ, Япон, Вьетнам улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдууд, Батлан хамгаалахын атташе нарыг хүлээн авч уулзан Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцсон. Мөн АНУ-ын Батлан хамгаалахын дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Жемс Миллерийг хүлээн авч уулзан 2 орны Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцээ хийсэн
40. ХБНГУ-ын Бундесверээс Зэвсэгт хүчний Клиникийн төв госпитальд буцалтгүй тусламжаар өгсөн Молекул биологийн болон Иммунологийн шинжилгээний лабораторийг хүлээн авах ёслолд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хамт оролцсон. Мөн Афганистанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх Цэргийн багийн ажиллагааны өмнөх бэлтгэлтэй ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд П.Шаллерын хамт танилцсан. Түүнээс гадна манай Цэргийн багт сургалт явуулсан ХБНГУ-ын цэргийн сургагч багш 20-иод офицер, ахлагчийг Батлан хамгаалах салбарын шагнал “Дайчин алдар” медаль, “Эх орны төлөө” хүндэт тэмдгээр шагнасан.
Нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд:
41. Зэвсэгт хүчний гол цөмийг бүрдүүлж, НҮБ-ын ЭДА, олон улсын ажиллагаанд улс орныхоо нэр хүндийг өргөж байдаг ахлагч нарын цалинг нэг шатлалаар ахиулан нэмж 4 дүгээр сарын 1-нээс мөрдөж байна.
42. Салбарын хэмжээнд ирсэн орон сууц хүссэн өргөдлийг харгалзан үзэж нийслэлд албан тушаалын орон сууцнуудын байршилд нэмж барих, хөдөөгийн ангиудын хувьд аймгийн Засаг дарга нартай зөвлөлдөн тэнд нь босгох зэргээр албан тушаалын 5000 орон сууцны төсөл хэрэгжүүлэх боломжийг судлах үүрэг өгсөн.
43. Засгийн газраас төрийн албан хаагчдын орон сууцны хороолол барихад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор БНХАУ-ын “Экспорт-импорт” банкнаас авах зээлд БХЯ-наас хамрагдах хүсэлт тавьсан
44. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай харилцан тохиролцсоны дагуу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт БХЯ-ны мэдэлд 5 га газар олгуулах шийдвэр гаргуулан албан тушаалын орон сууц барихаар төлөвлөж байна.
45. Газар хувьчилж авч чадаагүй байгаа офицер, ахлагч нарт тусалж Нийслэлийн Газрын албатай хамтран ажиллахыг БХЯ-ны БХЗГ-т үүрэг болгосон.
46. БХЯ-ны “Монгол цэрэг-жуулчин” ТӨҮГ-ын харьяа Таван толгой болон Баян-Өлгий аймаг дахь амралт, аялал жуулчлалын баазуудыг Зэвсэгт хүчний 311, 340 дүгээр ангид шилжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн.
47. Гал түймрийн аюулд өртсөн Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн 12 ахлагчид иж бүрэн тавилга сэлт бүхий гэр буцалтгүй тусламжаар олгосон.
48. Засгийн газраас хэрэгжүүлж буй “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт 1662 цэргийн албан хаагчийг хамруулахаар болсон
49. Мөн Засгийн газраас “Ахлагч” амины орон сууцны хотхоныг хот, хөдөө орон нутагт барих зорилт тавьсныг хэрэгжүүлэх алхмыг хийж байна.
50. Баянзүрх дүүргийн Засаг даргатай тохиролцсоны дагуу 20 га газар БХЯ-ны мэдэлд олгуулан цэргийн алба хаагчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэхээр болсон
51. 3 ихэр хүүхэд төрүүлсэн Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 104 дүгээр тусгай салбарын радио телеграфчин, ахлагч Д.Цогмөнхөд баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлж хүүхдүүд тус бүрт нь БХЯ-наас 500 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн
52. БХЯ, ЗХЖШ болон харьяа бусад байгууллагад ажиллаж байсан 600 ахмад дайчдыг анх удаа өргөн хүрээнд хүлээн авч хүндэтгэл үзүүлэн санал бодлыг нь сонссон.
53. Генералуудын баярын өдрөөр тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс 22 генералд эдлэн газар, зуслангийн хаусын хамт өгөх, эсвэл түүнтэй тэнцэх мөнгөн тусламж олгох эрхийн батламж гардуулсан.
54. БХЯ-ны харьяа хүүхдийн “Шонхор” зусланг сэргээн засварлаж 6 дугаар сарын 1-нээс ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэ зуслан 1983-2004 онд үйл ажиллагаа явуулж байсан юм.