Ардчилсан нам БНАСАУ-ын Хөдөлмөрийн намтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны III дарга, Олон улсын харилцааны хэлтсийн дарга Кан Сөг Жү тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчиллаа
. Энэхүү айлчлалын арга хэмжээг Ардчилсан намын Хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яамтай хамтран зохион байгуулжээ. Зочдыг Ерөнхий сайд, АН- ын дарга Н.Алтанхуяг, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь болон нийслэлийн Засаг дарга, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нар хүлээн авч уулзав.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёр орны хооронд олон жил найрсаг харилцаатай байгааг дурдаад цаашид энэхүү харилцаагаа улам өргөжүүлж, улс төр, эдийн засгийн олон чиглэлээр хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь "БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Олон улс хоорондын төвшинд улс орноо төлөөлж, намынхаа үйл ажиллагаа улс орныхоо сайн сайхны төлөө чиглүүлж буй хичээл зүтгэлийг нь үнэлж байгаагаа илэрхийлэв. Мөн Засгийн эрх барьж байгаа намын хувьд АН улс орны эдийн засаг, ард түмний амьдрал ахуйг нэгдүгээрт тавьж ажиллаж байгаа.
Мөн Засгийн эрх барьж байгаа намын хувьд АН улс орны эдийн засаг, ард түмний амьдрал ахуйг нэгдүгээрт тавьж ажиллаж байгаа.
БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам ч ижил зорилготой ажиллаж байгаад ач холбогдол өгч буйгаа хэлсэн юм. Мөн “Хөдөлмөрч хичээнгүй ард түмэнтэй БНАСАУ- ын төлөөлөгчид манай улсад айлчилж байгаад баяртай байна” гэсэн юм. Дараа нь хоёр намын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг солилцлоо. Түүнчлэн улс төр, эдийн засгийн чиглэлээр хоёр тал хамтарч ажиллахаа илэрхийлж, мэдээлэл солилцов. БНАСАУ-ын Хөдөлмөрийн НамынТөв хорооны III дарга Кан Сөг Жү “Цаашдаа хоёр нам хооронд төдийгүй, Засгийн газрын төвшинд уулзаж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ.
БНАСАУ-ын тэдгээр төлөөлөгч айлчлалын хөтөлбөрт тусгагдсаны дагуу Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлтэй уулзаж хоёр орны нийслэл, хотын хөгжил цэцэглэлтийн талаар хамтран ажиллахаар тохиролцлоо. Үүний ногоон байгууламж, зам, барилга, дэд бүтцийн чиглэлээр хамтарч ажиллахаа илэрхийлэв.