УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2014.09.18

С.Одонтуяа: Эдийн засаг, нийгмийн харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болж байна

 ОХУ-н Бүгд найрамдах  Буриад улсын ардын хурлын депататын эмэгтэй төлөөлөгчдийг урьсан байна.Энэ хүрээнд сайн хөршийн найрсаг харилцааг бэхжүүлэхээс гадна, хоёр орны эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа зэрэг олон асуудлаар харилцан туршлага солилцохоор төлөвлөжээ.

УИХ дахь Монгол Буриадын парламентийн бүлэг нь хоёр улсын найрсаг харилцааг эрчимжүүлэх чиглэлээр ажилладаг. Энэ хүрээнд ОХУ-ын Бүгд найрамдах  Буриад улсын ардын хурлын депатат Евгений Юривна Лютүпова нэртэй төлөөлөгчдийг Монголд айлчлахыг урьжээ.

Айлчлалын хүрээнд хоёр улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах , нийгэмд ажиллах байр суурь хэрхэн хангаж  ажиллаж байгаа зэргээр туршлага солилцох эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр ОХУ-д мах экспортлох зэрэг олон талаар туршлага солилцон ажиллахаар төлөвлөөд байгаа юм байна.

Хөрш орнуудтайгаа эдийн засаг нийгмийн харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Хөрш орнуудтайгаа эдийн засаг нийгмийн харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой .  Тиймээс  эхний зочид ирээд цаашдын үйл ажиллагааны талаар бид бодитой ажлыг төлөвлөж ажиллахад дөхөм болж байна” гэлээ.

Нийгмийн болон эдийн засгийн хувьд хамтран ажиллах бүхий л боломжийг ашиглан ажил хэрэг болгох зорилготойгоор энэ удаагийн хоёр улсын эмэгтэй парламентийн гишүүдийн уулзалтыг зохион байгуулж байгаа юм.