Мартаж үл болох түүхт өдөр
2012.05.10

Мартаж үл болох түүхт өдөр

Дэлхийд  төдийгүй монгол хүн бүрийн зүрх сэтгэлд ойрхон байдаг аугаа их эх орны дайны ялалтын баярын өдрийг өчигдөр Монголчууд тэмдэглэн өнгөрүүлэв. 5 дугаар сарын  09-ний энэхүү түүхт өдрийг тэмдэглэхээр БХЯ, ЗХЖШ, ГХЯ, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Казахстан улсын ЭСЯ, АНУ-ын ЭСЯ, Монголд үйл ажиллагаа явуулдаг ОХУ-ын төлөөллийн байгууллагуудаас гадна хуучнаар ЗХУ- сургууль төгсөгчид, Улаанбаатар дахь Плехановын нэрэмжит эдийн засгийн сургуулийн оюутнууд, Оросын 3 дугаар сургуулийн сурагчид болон монголын үе үеийн сэхээтний төлөөлөл оролцов. Цугларсан олон бие биедээ баяр хүргэж халуун дотно яриа өрнүүлэн ахмад дайчдын дурсамж яриаг сонсож байлаа. Энэхүү тэмдэглэлт ойн баярын өдөр албаны хүмүүстэй уулзаж тэдний сэтгэгдлийг сонсов.

Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр:

-Аугаа их эх орны дайны ялалтын баяр бол бид бүхний баяр мартаж үл болох түүх. Энэ баяр бол бидний хамтын ялалт. Жил бүр санан дурсаж хойч залуу үедээ энэхүү ялалтын үнэ цэнэ Монгол Улсад яаж нөлөөлснийг үргэлж мэдүүлж байх учиртай. Тухайн үеийн нам төрийн тэр-гүүнүүд асар зөв шийдэл гаргасан. Тэрхүү дайныг Монголын ард түмэн анхнаас нь эсэргүүцэн тэмцэж, Оросын ард түмэнд тусалж дайны төгсгөлийг хийхэд Монголын зэвсэгт хүчин үнэтэй хувь нэмэр оруулсан. Чөлөөлөх дайнд оролцсон манай ахмад дайчид маань цөөн болжээ. Монголын Засгийн газар энэ хүмүүсийн орон сууцны асуудлыг шийдэж дууссан. Амьд түүхийн гэрч улам цөөрч байна. Тийм учраас жил бүр энэ арга хэмжээг өргөн дэлгэр сурталчилж залуу үедээ ач холбогдлыг сайн ойлгуулж байх учиртай.

-Холбооны аюулгүй байдлын албаны Монгол дахь төлөөлөгч, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 1 дүгээр нарийн бичгийн дарга, хурандаа В.В.Соленков:

-Георгий Константинович Жуков нь нэртэй цэргийн зүтгэлтний хувьд их хүнд бөгөөд сайхан замыг туулсан. Түүний цэргийн замнал нь дэлхийн Гр дайнаас эхэлсэн байдаг. Тэр гуталчны хүүхэд байсан.

Дэлхийн 1-р дайны үед дайны ажиллагааг явуулах дадлагатай болсон.

Түүний цэргийн гарамгай удирдагчийн үүрэг нь Халх голын дайны үед японы түрэмгийлэгчдийг ялахад илэрсэн.Ингэснээр тэр анх удаа ЗХУ-ын баатар цол хүртсэн Дэлхийн хоёрдугаар дайны өмнө болсон түүхэн ялалт гэж түүхчид үздэг. Яагаад гэвэл Япончууд Халх голын сургамжийг санаад энэ үед ЗХУ-д довтлоогүй. Би хилчин офицерын хувьд Халх голын тулалдаан бол их харгис, хэцүү тулалдаан байсан, мөн өрсөлдөгч нь их чадамгай, хүчтэй, өрсөлдөх чадвартай байжээ гэж үздэг.

Япон цэргүүд энэ дайнд их сайн бэлтгэгдсэн байсан.Зөвлөлт монголын цэргүүд их дайчин тулалдсаныг тэмдэглэх хэрэг-тэй. 2011 онд Халх голд зөвлөл-тийн хилчдэд зориулсан хөшөө сүндэрлэсэн. Бүх хилчдийн өмнөөс Монголын ард түмэнд баярлаж талархаж явдгаа хэлье. Г.К Жуковын хувьд гэвэл энэ бол аугаа маршал, ЗХУ-ын 4 удаагийн, баатар. Ийм маршал Орост дахиж төрөөгүй.

Тиймээс ч Оросын ард түмэн түүнийг ялалтын маршал гэж хүндэлдэг. Түүний хувь заяа тийм ч дардан байгаагүй. Тэр бол Зөвлөлт Оросын бас Монголын баатар. Монголын ард түмэнд ялалтын баярын мэнд дэвшүүлье.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.