2012.05.05
Барьцаалагдагсдыг суллахад 45 сая евро шаарджээ
Аль-Кайда" бүлгийн нэг салбар болох "Баруун Африкийн жихад болон нэгдлийн төлөөх хөдөлгөөн"-ийхөн Алжир, Мали улсаас есөн хүнийг барьцаалсан ажээ. Тус хөдөлгөөнийхөн тэднийг суллахад 45 сая еврог шаардаад байна.
Барьцаалагдагсад нь хүмүүнлэгийн байгууллагын ажилчид болон дипломатууд юм. Алан хядагчдын мэдээлснээр өнгөрсөн оны аравдугаар сард Алжираас Италийн болон Испанийн хоёр эмэгтэй, харин өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд Мали улсаас долоон дипломатыг ийн баривчилжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.