Э.Бат-Үүл: Машины тоо гэрлийн хурдаар нэмэгдэж байхад замын ажил дууны хурдаар явж байна
“Нээлттэй хэлэлцүүлэг” нэвтрүүлэгт Нийслэлийн түгжрэл ба дахин төлөвлөлт сэдвээр ярилцлаа.
-Магадгүй сүүлийн жилүүдийн статистикийн судалгаагаар 110 гаруй км газрыг бид шинээр тавьж зассан байна. Нийслэлийн замыг өргөтгөлөө, замаа заслаа тэгсэн хэрнээ өнөөдөр хотын түгжрэл хэвээрээ л байгаад байна. Маргааш эхлэн энэ хотын нийтийн тээврийн хотын түгжрэлийг сааруулах ажил, дахин төлөвлөлт гэж нэрлэж болох уу?
-Үнэхээр дахин төлөвлөлт болж байгаа юм. Энэ дашрамд нийтийн тээврийн аж ахуй нэгжийн, удирдлага жолооч кондукторын тэдний ажилчиддаа дахин төлөвлөлт хийх ажлыг дэмжсэнд, дахин төлөвлөлтийн туршилт хийхийг зөвшөөрсөнд талархлаа илэрхийлье.
Нийтийн тээврийг эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд бол үнэндээ энэ туршилтад нэг тэрбум 300 гаруй сая төгрөг, хот ч бас тэрбум гаруй төгрөгийн алдагдал хүлээж байгаа.
Аливаа шинэ зүйл тодорхой эрсдэл алдагдлыг шаарддаг.
Түүнийг төлөхөөс өөр аргагүй . Манай нийтийн тээврийн салбарынхан холбоо нь хүртэл дэмжээд үүнийг хийе зорилъё, гэсэн. Ямар ч байсан 10 хоног туршаад үзье. Дахин төлөвлөлт хийх болсон шалтгаан нь саяын хэлсэн тоо зөвхөн нийслэлийн төсөв хөрөнгөөр 110 км урттай замыг өргөтгөсөн зам бус.
Засгийн газрын төсвийг хэлээгүй шүү дээ. Засгийн газрын төсвийг нэмэх үзвэл 300-400 тэрбум төгрөг зөвхөн зам өргөтгөх шинэчлэх ажил, дээрээс уулзваруудыг өргөтгөлөө. Шинээр гүүрэн гарцууд тавьж үзлээ. 400-500 тэрбум төгрөгийн хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд үзсэн. Замын түгжрэлд нэмэр болохгүй байна. Саяхан телевизээр зөв хэлж байна лээ.
Машины өсөлт гэрлийн хурдаар яваад байна. Гэтэл зам нэмэх замыг өргөтгөх ажил дууны хурдаар л явж байна шүү дээ. Асар өндөр зардалтай 300-400 тэрбум төгрөгийн зардалтай байна. Манай улсад газар доогуур барих Метро гэхэд 17 км урт байхад Метроны зөвхөн шугамыг гаргахад л энэ мөнгө хүрэлцэхүйц байгаа юм.
Үүгээр л бид маш том Метроны шугам гаргаж авах л ийм хэмжээний мөнгө хэрэггүй зарж байна.
Тухайлбал тэр их хэмжээний мөнгөөр жилдээ гурван сая төгрөг буудаг шинэ нисэх онгоцны буудал барьж байна шүү дээ. Их хэмжээний мөнгийг эргээд харсан чинь хэрэггүй зүйлд зарцуулаад ирэхээрээ үр дүн нь тааруу байна.
Ер нь Дэлхий даяар үүнийг ойлгосон. Түрүүнд хэлсэн асуудлыг хэрэгжүүлээд ямар ч нэмэргүй юм байна гээд дэлхий өөрөө гараа өргөсөн. Ганцхан гарц юу вэ гэхээр л нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах юм байна.
Энэ нь эхний шалтгаан гэж ойлголоо. Хаширлаад анхаасаа хоёр жилийн өмнө арга хэмжээ авахуулчих гээд байсан үүгээр асуудлыг шийдэхгүй шүү гэдгийг зам өргөтгөөд гарц өргөтгөх асуудлаар шийдэхгүй. Улаанбаатар хотын зам дээр хоёр жилийн өмнө 250 орчим мянган машин явж байсан.
Одоо 430 мянга гаруй машин, хоёр дахин нэмэгдсэн. Айл өрхийн хүн бүр машинтай болох гээд байна шүү дээ. Дээрээс нь зөвхөн он гараад 36 мянга 800 машин байна.