хний ээлжинд 113 мянган оюутанд смарт карт олгохоор БШУЯ, МОХ болон МЗХ-ноос тогтоосон байна.
2014.08.11
Оюутнууд смарт картаа захиалаад эхэлжээ
Оюутнуудын нийтийн тээврээр үйлчлэх смарт картны захиалгыг авч эхлээд байгаа аж. Эхний ээлжинд 113 мянган оюутанд смарт карт олгохоор БШУЯ, МОХ болон МЗХ-ноос тогтоосон байна.
Харин нэгдүгээр курсийн оюутнууд сургуульдаа бүртгүүлсний дараа нийтийн тээврээр зорчих картаа захиалахыг холбогдох газраас санууллаа. Одоогоор 80 мянга орчим оюутан смарт карт захиалжээ. Захиалсан картыг ирэх есдүгээр сарын 1 гэхэд бэлэн болгохоор төлөвлөжээ. Өнгөрсөн хавар захиалгаа өгсөн оюутнуудын карт хэвлэлтэд орсон учир ирэх сарын 1 гэхэд тараагдах аж.