Инженерүүдийн хүч хөдөлмөр шингэсэн их төслүүдийг засаг бодлогоор дэмжинэ
Монголын авто тээврийн салбарт шинээр нэвтэрч байгаа троллейбус үйлдвэрлэгч цахилгаан тээвэр төрийн өмчид үйлдвэрийн газар нь сүүлийн найман жилийн хугацаанд нийт 81 троллейбус, дувобус угсарчээ.
Монгол инженерийн ур ухаанаар бүтсэн троллейбус аас гадна сүүлийн үеийн дувобусыг эх орондоо угсарч гадагш чиглэх зардлыг хоёр дахин хэмнэсэн байна. Ард иргэдэд ая тухтай, хямд үнээр үйлчлэх боломж нээгдсэн ч алдагдалтай ажиллах болсноо Шадар сайдад цахилгаан тээвэр ТӨҮГ-ийнхан хэлж байсан.
Шадар сайд Д.Тэрбишдагва: Шинээр автобус үйлдвэрлэж байгаа нь ихээхэн хэмжээний хүч хөдөлмөр оюун ухаан шаардаж байна. Чанартай бүтээгдэхүүнээр үйлдвэрлэн монголын ард түмнийг тохитой тухтай техникээр хангах бүрэн боломж байна. Үйлдвэрлэсэн автобусыг харж байхад хот хооронд зорчих сайхан автобус бий болсон байна. Одоо дахин 70 автобус үйлдвэрлэхэд паркын бүрэн шинэчлэлийн талаар ярьж болно. Энэ болгоныг дэмжин ажиллах хэрэгтэй. Салбар хариуцсан хүмүүс онцгойлон анхаарах ёстой гэсэн байр суурьтай байна.
Хамгийн хямд буюу 300 төгрөгөөр иргэдэд үйлчилдэг цахилгаан тээвэр ТӨҮГ долларын ханшийн зөрүүнээс ихээхэн алдагдал үүрч байгаа. Шадар сайд энэ талаар цааш нь уламжилж төрийн дэмжлэг үзүүлэх тал дээр анхаарч ажиллахаа уламжилсан юм.