Шинэ тасалбар энэ сарын 25-наас гарах аж
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт
2014.02.19

Шинэ тасалбар энэ сарын 25-наас гарах аж

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт болон УИХ-ын гишүүнТом оврын автобусны тасалбарын үнийг нэмж, 500 төгрөг болгосон.

“Алдагдалтай ажиллаж байгаа тул үнээ нэмэхээс өөр арга алга” гэж Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхны шахалт үзүүлсэн арга тун амархан үр дүнд хүрсэн. Өдөр тутам автобусаар зорчдог хэд нь “Яахаараа үнээ нэмдэг юм.

Үнээ нэмсэн юм бол 500 төгрөгийнхөө тасалбарыг авъя” гэж хэрүүл хийхээс хэтэрсэнгүй. Харин өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан, цагдаа гээд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчдог 210 мянган хүний 500 төгрөгийг улсаас өгөх, эсэх нь өдгөө асуудал болж байгаа.

Нийслэлийн Тээврийн газраас 500 төгрөгийн тасалбар хэвлэх захиалга өгсөн, шинэ тасалбар энэ сарын 25-наас гарах аж. Гэхдээ өдий хүртэл нөхөн олговрыг хэрхэх нь тодорхойгүй байгаа учраас тасалбарыг тарааж эхлэх, эсэх нь мөн л тодорхойгүй байна.