Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр
2014.08.20

Эзэн-100 хоногийн хүрээнд малыг эрүүлжүүлэхээр болжээ

"Энэ өдөр зочин"-ы ярилцлагын цагаар Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр оролцлоо.

-Өнгөрсөн хугацаанд Эзэн-100 хөтөлбөр хэрэгжлээ шүү дээ.  Хэрэгжилтийн тал дээр ер нь цөмийн энергийн газар багагүй ажил хийсэн гэж иргэд ярьж байна. Хийсэн ажлаасаа танилцуулахгүй юу?

Ер нь олон ажил хийсэн. Хамгийн чухал хийсэн ажлууд бол малын оношилгоо, эмчилгээний төслийг мал эмнэлэгийн хүрээлэн олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтарч хэрэгжүүлэхээр боллоо.  Ингэснээрээ бид эрүүл малын мах иднэ.

Ингэснээр бидний ходоод эрүүлжиж бид өөрсдөө өвдөхгүй байх боломжтой юм.

Үндэсний аюулгүй байдалтай ч холбоотой асуудал болж байгаа.

Малын махыг экспортлох асуудал байна, энэ нэн чухал нөлөөтэй.  Малчин болгоны гэрт "Эзэн-100"– ийн үр дүн бий болно гэсэн үг.  Ураны салбарт ажиллаж байгаа компаниуд  тохиолдож байгаа бэрхшээлүүдийг арилгах заалт байгаа. Энэ заалтын хүрээнд Нэмрийн орд, Гурван булгийн ордод тэнцүү хэлэлцүүлж  батлуулсан. 

-Малын эрүүлжүүлэх  хөтөлбөрийг та тодорхой ярихгүй юу хэзээнээс эхэлж хэрэгжих боломжтой байн?

Эрүүлжүүлэх  хөтөлбөр эхэлчихсэн байгаа.  Энэ нь малыг оношилох, цөмийн  технологид суурилаж малын өвчнийг оношилох ийм төсөл байгаа юм. Гарын үсэг зураад ажил нь эхлэх гэж байна. Дээрээс нь дэлхийн төвшинд тоног төхөөрөмжтэй байж байдаг.

Энд ажилладаг мэргэжилтэн боловсон хүчин бэлтгэх ёстой. Атомын энергийн агентлагтай хамт шийдэж байгаа юм л даа. Үүгээрээ их давуу талтай.

-Атомын энергийн чиглэлээр олон улсын эрдэмтэд ирээд манай улсад долоо хоногийн сургалт хийсэн.  Энэ сургалтын үр дүн хэр байв?

Урьд нь  төлөвлөгдөж байсан боловч, энэ Эзэн-100 хөтөлбөрийн хүрээнд бид нар  жилийн хугацаанд 10 гаруй, 100 хоногийн хүрээнд найман олон улсын хурал, сургалт зохион байгууллаа.

Ингэснээрээ бид ямар үр дүнг авч байна вэ гэхээр хүмүүсээ гадагшаа явуулж бэлдсэнээс энд олон улсын сургалтыг зохион байгуулчихвал зардал мөнгө хэмнэгдэнэ.

Цөмийн технологийн тоног төхөөрөмжин дээр ажиллаж байгаа хүмүүс маань зөвхөн ганц тус салбартаа биш эмнэлгийн чиглэлийн  ажиллаж байгаа хүмүүсийн чадварыг сайжруулах сургалтыг  зохион байгууллаа. Дээрээс нь уул уурхайн болон лабраториудад ажилладаг хүмүүсийн чадавхийг сайжрууллаа.

Малын эмнэлэгийн чиглэлээр ажиллаж  байгаа болон эмчилгээ оношилгооны чиглэлээр  ажиллагсадын чадварыг нь сайжруулах сургалтуудыг хийж байна.  

Гэх мэтчилэн хүнээ чадвахижуулах ажил чухал байна. Энэ чиглэлээр түүхэндээ анх удаа бид хагас жилийн хугацаанд найман Олон улсын хурал зохион байгуулаад байна. Энэ жил нийт 16 хурал зохион байгуулна.  

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?