2014.08.05

“Кожеговь” ХХК-ыг хууль бусаар үйл ажиллагаа явуулахыг зогсоолоо

Дэлхийн Монгол ТББ “Босоо хөх монгол”  нэгдлээс хэвлэлийн бага хурал хийлээ.

“Дэлхийн Монгол-Ногоон Нэгдэл” ТББ-ын Тэргүүн Х. Бээжин энэ үеэр “Дэлхийн Монгол-Ногоон Нэгдэл”, Босоо Хөх монгол ТББ Сүхбаатар аймгийн Онгон суманд малчид иргэдийн хүсэлтээр 27 хүний бүрэлдэхүүнтэй очоод дөрөв хоноод  ирлээ.

Тус сумын хайгуул хийх гэж байсан “Арева” компаний “Кожеговь” ХХК танилцлаа.

Тэнд очиж танилцахад “Кожеговь” ХХК ямарч зөвшөөрөл байхгүй сумын болоод ард иргэдийн зөвшөөрөлгүй хууль бусаар цөмийн энергийн хууль ашигт малтмалын хуулиудыг зөрчиж дураараа бууж ажиллах гэж байлаа.

Малчин иргэд болоод хоёр ТББ нийлж “Кожеговь” ХХК-ыг хууль бусаар буусныг шалгаж явахыг шаардсан юм. Шаардлага биелүүлэхгүй байсан учраас малчин иргэдтэй хамтарч хүчээр гэр оронг нь буулгаж хөөн зайлуулчихаад ирсэн гэлээ.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?