2014.08.05

Дорноговь аймгийн Улаанбадрах сумынхан малынхаа гэдэс дотрыг идэхээ болисон

Дэлхийн Монгол ТББ “Босоо хөх монгол”  нэгдлээс хэвлэлийн бага хурал хийлээ.

“ДМНН” ТББ-ын тэргүүн Х.Бээжин хэлэхдээ "Дэлхийн Монгол ногоон нэгдэл босоо хөх ТББ зургаа, долдугаар саруудад Сүхбаатар аймгийн сумуудад гурван удаа ажилалаа. Бид Хууль сурталчлах цацрагийн хорыг иргэдэд ойлгуулах зорилгоор ажилласан. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд гамшиг нүүрлэчихээд байна. Малчид нь хордож байна. Мал нь хэдэн  зуун мянгаараа үхэж байна. Улаанбадрах сумынхан малынхаа гэдэс дотрыг идэхээ болисон. Яагаад гэхээр тэр чигээрээ өмхий идээ бээр байна. 

Энэ гамшиг, аймшгийг нүүрлүүлэхгүй гэсэн гол зорилгоор бид Сүхбаатар аймагт ажиллалаа.

Тус аймгийн нутаг дэвсгэрт “Арева” компани асар их хэмжээний ураны лизензээр газрыг олгосон байна. Бид баримттай, нотолгоотой, судалгаатай ажилладаг.

Тухайлбал Сүхбаатар аймгийн Онгон суманд 23,8 гэсэн лизенз дээр өргөн нь 12 километр, урт нь 33 километрийн хэмжээтэй томоохон лицензтэй байна. 38350 га газар байна.

Онгон суманд 14429 дугаартай лизенз дээр 25607 га газар байдаг юм байна. Урт нь 18 километр, өргөнөөрөө 14 километр газар, ураны лицензтэй байна.  

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?