“Реакторын инженерийн дагалдах сургалт” зохион байгуулагдаж байна
“Реакторын инженерийн дагалдах сургалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна
2014.08.19

“Реакторын инженерийн дагалдах сургалт” зохион байгуулагдаж байна

Цөмийн энергийн газар болон Японы атомын энергийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран “Реакторын инженерийн дагалдах сургалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. 

Монгол Улс зохион байгуулж байгаа уг сургалтад Япон Улсад мэргэжлийн чиглэлээр сургалтад хамрагдсан судлаач, багш, мэргэжилтнүүдийг өөрийн олж авсан мэдлэгээ бусдад түгээх боломж олгож байгаагаас гадна, салбарын хүний нөөц бэлтгэх суурь ажил болж байгаагаараа онцлогтой юм. 

Уг сургалтанд ЦЭГ, ШУТИС, МУИС-ийн Цөмийн судалгааны төв, “МонАтом” Төрийн өмчит ХК, ЛАЙНУКС ХХК, ШУА-ийн Физик технологийн хүрээлэн зэрэг мэргэжлийн байгууллагийн 15 гаруй судлаач, инженер, мэргэжилтнүүд оролцож байна. 

Дашрамд дурьдахад Японы атомын энергийн агентлагийн Цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх төвөөс зохион байгуулсан “Цөмийн аюулгүй байдлын семинар”, “Цөмийн материалын биет хамгаалалт”, “Сургагч багш бэлтгэх сургалт”, “Судлаачдын солилцооны хөтөлбөр”, “Анхан шатны мэдлэг олгох сургалт”, “Цөмийн эрчим хүчний реакторын мэдлэг олгох” зэрэг сургалтуудад 2010-2014 онуудад Цөмийн энергийн газар, МУИС-ийн Цөмийн судалгааны төв, ШУА-ийн Физик-технологийн хүрээлэн зэрэг байгууллагаас 50 гаруй судлаач, мэргэжилтнүүд хамрагдаад байна