Өнөөдөр энэхүү асуудлыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тодорхой болгосон юм.
2014.06.10

Газар өмчлөлийг 6 сарын 15-нд олон нийтэд зарлана

Нийслэлийн иргэдэд  гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 52 байршлын газрыг өмчлүүлэхээр болсон. Энэ ажлыг цахим хэлбэрээр явуулахаар шийдвэрлэсэн боловч ажил эхлээгүй байгаа билээ.

Өнөөдөр энэхүү асуудлыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тодорхой болгосон юм.  

Хурлын үеэр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга иргэдээс өргөдөл хүлээн авах, бүртгэх, сонголт хийх үе шатыг цахимаар явуулья гэж байгааг та газар өмчлөх эрхээ цахимаар сонгоно гэж өөрчилж болдоггүй юм уу гэсэн саналыг оруулсан юм.

Түүнээс гадна НИТХ-ын төлөөлөгч Д.Авирмэд гэрчилгээ аваагүй мөртлөө, 52 байршилд олон жил амьдарч байгаа иргэдийн асуудлыг хэрхэн шийдэхийн асуулаа. Түүний хариуд Нийслэлийн өмчийн харилцааны газрын хэлтсийн дарга Э.Ариунгэрэл тухайн үеийн хуульд заасан байдлаар нь шийдвэрлээд явах боломжтой гэв.

Нийслэлийн өмчийн харилцааны газар энэ сарын 15-ны дотор 52 байршлынхаа товыг тодорхой болгож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлана. Харин үүнээс хойш анх удаа газар өмчлөхөөр төлөвлөж байгаа иргэд 10 хоногийн дотор цахим хэлбэрээр өргөдлөө өгөх юм.