Өнөөдрийн хуралдаанаар тэд Хан-уул дүүргийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцжээ
2014.06.10
Газрын асуудлыг хэлэлцэв
Нийслэлийн ИТХ болон есөн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар сар бүр уулзаж, тодорхой асуудлыг шийдвэрлэдэг. Өнөөдрийн хуралдаанаар тэд Хан-уул дүүргийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцаж, газар зохион байгуулалтын талаар хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Тус дүүрэг нь иргэдийн оролцоог хангах зорилгоор одоогийн байдлаар нийт 16 хороонд иргэний танхимыг байгуулсан байна.
Хурлын үеэр НИТХ-ын дарга Д.Баттулга газрын харилцааны журамтай холбоотой асуудлыг танилцуулж, хэлэлцүүлсэн юм.