2014.06.06

76 улс төрч 76 бие даагч байх ёстой

Ардын парламент нэвтрүүлэгт бие даагч гишүүд болох УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар  оролцлоо.

Та бүгдийн ард нам бүлэг байхгүй гагцхүү сонгогчид, ард түмэн байгаа. Нийгэм эдийн засгийн байдал ард иргэдийн байдалд ямар үнэлт дүгнэлт өгөх вэ?

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Өнөөдөр эдийн засагт үүсээд байгаа гол хүндрэл нь валютын ханшны уналт иргэдийн худалдан авах чадварыг 20-30 хувиар бууруулсан явдал. Энэ нь нийгэмд ядуурлыг бий болгох нөхцлийг бүрдүүлж байна. Манай орны хувьд ихэнх бүтээгдэхүүнээ импортоос авдаг учир долларын ханшийн өсөлт иргэдэд хүнд цохилт өгч болсон. Валютын ханшны зохицуулалтыг удирддаг экспортыг дэмжсэн мөнгө зээлийн бодлого явуулах ёстой. Валютын ханшны зохицуулалтын удирддаг экспортыг мөнгө зээлийн бодлого явуулах ёстой.

Монгол банк хариуцлагагүй хандаж байна.

Бие даагч гишүүдийн зүгээс ханшийг тогтвортой барих, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд Монгол банк юу хийх хэрэгтэй байсан бэ гэвэл мөнгө зээлийн бодлогоороо экспортыг дэмжих, аль эсвэл импортыг орлох бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх ёстой байсан.

Монгол банк өнгөрсөн жил гурван их наяд төгрөг хэвлээд түүнийгээ барилгын салбарт өгчихсөн. Энэ нь барилгын импортыг нэмэгдүүлсэн, оронд барилгыг дотоодоо үйлдвэрлэе гэсэн бол асуудал үүсэхгүй байсан. Тиймээс валютын ханшийг ихэсгэх  бодлогыг төв банк явуулсан нь гол алдаа  юм.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

Би хоёр хоногийн өмнө тойрогтоо ажиллаж байгаад ирлээ.  Тэтгэврийн мөнгө хаанаас гарч байна, цалин хаана ч хүрэхгүй байна гэж ирнэд ярьж байна. Салбар салбарын хүмүүс цалингаа нэмүүлэхийг хүсч байна. 400-500 мянган төгрөг хаана ч хүрэхгүй болж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Хямрал хүнд байгаа. Бие даагч гишүүд ард иргэд сонгогчдынхоо төлөө ажиллана.. Өнөөдрийн хүнд байдал гадны татаас, монголын шийдвэр гаргагч нарын, Засгийн Газрын бодлогын алдаанаас болж эдийн засагт хүнд хямрал боллоо. Мөнгөний бодлого  ханшийн бодлого, үйлдвэрлэлийн бодлого эдийн засгийн бодлого тэр тусмаа ажлын байрны бодлогын алдаа  гарч байна. Хариуцлага байна уу? Шийдвэр гаргаж байгаа удирдлагуудтай хариуцлага тооцож чадахаа больсон. Ер нь  76 улсын их хурлын гишүүн бол 76 бие даагч шиг байх ёстой. Бүлэглэлүүдэд барьцаалагдсан улс төр хэтэрхий газар авснаас болж, олонхийн төлөө шийдвэр цөөнхийн төлөө болж хувирсан. Эдийн засгийн хямрал 100 хоногт гайгүй болчихоосой гэж бид  үзэж байгаа.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү