Г.Баярсайхан: Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийг хоёр жилийн өмнөөс хэрэгжүүлэх ёстой  байсан юм
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан
2014.06.05

Г.Баярсайхан: Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийг хоёр жилийн өмнөөс хэрэгжүүлэх ёстой байсан юм

УИХ-ийн, Байгөль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооы дарга Г.Баярсайхантай ярилцлаа

-Ш.Түвдэндорж гишүүнийг Үйядвэр ХӨДӨӨ аж ахуйн сайдад томияох тухай асуудлаар танайх өнөөдөр (өчигдөр) Эдийн засгийн байнгын хороотой хамтарч хуралдах байсан. Яагаад хуралдсангүй вэ?

-Ихэнх гишүүд гадаадад томилолттой яваа болохоор манай хоёр байнгын хорооны хуралдаан хойшиллоо. Монголын төр, УИХ бол дийлэнх олонхиороо шийдвэр гаргах ёстой. Тиймээс асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэх болов уу. Ингэж байж итгэл үнэмшилтэй шийдвэр гарна.

-Ерөнхийлөгчийн татгалзах саналаас болж байнгын хороод хуралдсангүй гэсэн мэдээлэл байсан?

-Аливаа сайдыг томилоход Төрийн тэргүүний саналыг авах ёстой. Эцсийн шийдвэрийг УИХ-ын гишүүд гаргана шүү дээ.

-Засгийн газрын гишүүдийн албан тушаалыг чуулганаар хэлэлцэж байхад таны хувьд “давхар дээл”- тэй байхын эсрэг саналтайгаа илэрхийлж байсан. Тэгвэл Ш.Түвдэндорж гишүүнийг ҮХАА-н сайдын алба хаших асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Үйлдвэр, хөдөө аж ахуй бол стратегийн чухал салбар. Эдийн засгийн өсөлтийн долоон хувийг энэ салбараас бүрдүүлсэн байсан. Хүн ардынхаа хүнсийг хариуцаж байгаа яам бол тун хариуцлагатай байна. Тэгэхээр  ҮХАА-н яаманд очиж байгаа хүн төрд ажиллаж байсан, туршлагатай байх ёстой. Монголчууд бидний амьдралд шууд нөлөөлдөг энэ салбарыг сайн мэддэг хүн удирдах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.

Наад зах нь байнгын хороонд орж ирээд асуудлаа таниулж чадахгүй, зад загнуулаад хөөгдөөд гарвал энэ салбар чинь хэцүүднэ.

Тэгэхээр Ш.Түвдэндоржийн хувьд дан, давхар дээл гэж яримааргүй байна. Тэрээр урьд нь сайд байсан хүн. Тэгэхээр түүнд энэ салбарыг аваад явчих чадвар байгаа гэдэгт итгэж байгаа.

-Х.Баттулга сайд ажлаа өгсний дараа орны хүний асуудал хөндөгдөхөд таны нэр ч бас дуулдаж байсан. Хэрэв таныг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд бол гэвэп ямар хариу өгөх байсан бол?

-Цаг нь ирвэл би өөрөө болъё гэдгээ нөхөддөө хэлнэ.Гэхдээ надад хийх ажил их байна. Миний хувьд, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын ажил хийж байна. Манай УИХ-ын гишүүд надад итгэл хүлээлгэж намайг ажиллуулж байгаа гэж ойлгодог. Энүүхэндээ хэлэхэд, сайдаас том албан тушаал шүү дээ. Байнгын хороо яаманд үүрэг даалгавар өгч, үйл ажиллагааг нь хянаж, бодлогыг нь тодорхойлж байна. Миний хувьд илүү ихийг хийе гэвэл байнгын хороон дээрээ ажиллах сонирхолтой.

-Албан бус бүлэгт УИХ-д суудалтай нам болгоноос дөрвөн гишүүн орох тухай мэдээлж байгаа. АН-аас таны нэр явж байсан?

-“Элсний 13” мэтийн бүтэц Монголын төрөөс хол байгаарай гэж хэлмээр байна. Шууд утгаар нь хэлэхэд “Элсний 13” Монголын төрийг, АН-ыг 1996-2000 онд самарсан шүү дээ. Дөрвөн Засгийн газар сольсон гээд үр дүнд нь АН хохирсон байдаг. Би АН-ын Анхдугаар чөлөөт их хурал 1990 оны хоёрдугаар сарын 18-нд болоход Анагаах ухааны их сургуулийн оюутнуудтайгаа мандатыг нь зүүгээд оролцож явсан. АН-ын мөрийн хөтөлбөрийг 2016 он хүртэл хэрэгжүүлэх ёстой. Бид ялах ёстой. Тэр болтол тогтвортой байх ёстой.

-Сөрөг хүчний зүгээс эдийн засаг хүндэрсний гол шалтгааныг Н.Батбаяр сайдтай холбож, түүнийг огцруулах өргөдөл өглөө. Таны хувьд асуудалд хэрхэн хандаж байгаа вэ?

-Аль нэг яамны сайд ноцтой хэмжээнд хүрэхүйц хэрэг түвэгг орооцолдсон бол огцруулах асуудлыг хөндөх нь зүйн хэрэг. Н.Батбаяр сайдыг солих асуудлыг сөрөг хүчнээс гаргасан. Тэд ажлаа хийж байгаа гэж олон нийтэд харагдахаар ийм үйлдэл хийснийг буруутгахгүй. Гэхдээ бид энэ мэт гадны халдлага болгонд өртөөд байж болохгүй. Цаг үе бол эгзэгтэй байгаа.

Эдийн засаг хүндрэлтэй байгаа нь гадаад дотоодын хүчин зүйлтэй холбоотой. Шууд Н.Батбаяр сайддаа ч биш. Ийм эгзэгтэй үед “Элсний 13"  мэтийн шинэ бүтэц бий болж төрийн үймүүлж болохгүй. Албан бус бүлэг үүсээд, эрүүл улс төр хийвэл болно. Харин “Элсний 13” шиг үйл ажиллагаа явцуулбал би дэмжихгүй.Би бол АН-ын бүлгийн гишүүн тиймээс энэ бүлэгт орох ямар ч санаа бодол байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах Засгийн газрын 100 хоногийн хөтөлбөр хэрэгжээд эхэлсэн. Энэ хөтөлбөрийг хэр зэрэг дэмжиж байна?

-Эдийн засаг, ашигт малтмалын салбартаа либераль бодлого явуулах хэрэгтэй байна. Төмөр замаа яаралтай тавихаас эхлээд чухал асуудлууд байна. Манай намын хувьд хоер жилийн хугацаа үлдлээ. Энэ хугацаанд дахиад тэгээс эхэлж байгаа нь харамсалтай. Энэ бүх 100 хоногийн хөтөлбөрийг Шинэчлэлийн Засгийн газар гарч ирсэн даруйдаа хэрэгжүүлээд явах байсан юм. Уг хөтөлбөрт эдийн засагт түлхэц өгөх чухал хуулиуд явж байгаа. Тухайлбал, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон төмөр замын царигийн асуудлууд байна. Даанч хайран хоёр жилийн хугацаа алдлаа.

-Сөрөг хүчний зүгээс босгоод өгсөн эдийн засгийг унагачихлаа гэж шүүмжилж байгаа?

-Бид ямар эдийн засаг хүлээж авлаа даа. Ардын нам хамаг ордуудыг хятадуудад барьцаалаад 700 гаруй км зам тавих 1.7 их наяд төгрөгийг ард түмэнд халамж нэрээр баруун солгойгүй тараачихсан. Бид тийм хүнд эдийн засаг хүлээж авсан. Тэд гавьяа байгуулсан мэт ярьж болохгүй. МАН-ын хувьд сонгуульд ялах ганц аргатай. Тэр нь орд газруудаа барьцаалаад мөнгө тараах. Стратегийн орд байсан ч хамаагүй гадаададломбардад тавьж байгаа юм шиг мөнгө босгодог нь энэ нөхдүүдийн арга чарга.

-Өнөөдөр дэлхийн байгаль орчны өдөр. Ногоон хөгжлийн үзэл баримтлал, бодлогыг УИХ-аар хэлэлцэхээр байнгын хороон дээр дэмжлээ. Товчхондоо энэ ямар агуулгатай бодлого гарах вэ?

-Өнөөдрийн чуулганаар анхны хэлэлцүүлэг нь явах Ногоон хөгжлийн бодлогыг  гишүүд дэмжээсэй гэж хүсч байна. Анх Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд шатны хөтөлбөр гэж хоёр зүйл орж ирсэн. Манай ажлын хэсэг  үүнийг цомхон болгож. ногоон хөгжлийн бодлого болгосон. Бид хүрэн эдийн засаг руу шилжинэ. Асар ач холбогдолтой бодлого л доо.