ШӨХТГ асуудалд өрөөсгөл хандаж байна
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө Газраас тендертэй холбоотой гомдол ирж байгаа талаар мэдээлсэн.
Харин Худалдан авах ажиллагааны газраас ШӨХТГ хэтэрхий нэг талыг баримталж байгааг сануулж байна. Одоогийн байдлаар ХААГазартай холбоотой 9 гомдол ирсэн байна. Эдгээрийн 5 нь зарласан тендер хууль ёсных байна, 3 нь техникийн тодорхойлтыг өөрчлөх гэсэн дүгнэлт гарчээ. Харин нэг нь одоо хянагдаж байгаа юм байна.
Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал
Шударга өрсөлдөн дээр тендер нээхээс өмнө гомдол очдог. Зарим нэгэн компаниуд тендерийн материалаа бэлтгэж амжихгүй байгаа үедээ ч юмуу, өөрсдийнхөн боломж бололцоо хүрэхгүй ажилд дээрээ оролцох үедээ гомдол гаргадаг. Бид ирж байгаа гомдлууд дээрээ мониторинг хийж байгаа. Тухайлбал, тендер нээх 5 хан минутын өмнө ШӨХТГ-аас энэ тендерийг зогсоо гэдэг. Тэгэхээр энэ маш өрөөсгөл. Нэг талаас нь барьж ярьж ерөөсөө болохгүй.
Одоо