О.Баасанхүү: Хууль зүй, Эдийн засаг, Сангийн сайдыг засгаас зайлуул
Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү
2014.06.06

О.Баасанхүү: Хууль зүй, Эдийн засаг, Сангийн сайдыг засгаас зайлуул

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Засгийн газар хангалтгүй ажиллаж байгааг хүн бүр хэлж байна. Шалтгаан нь юунд байна. Үнэхээр сайн ажиллах аргагүй нөхцөл үүсчихэв үү, та юу гэж бодож байна вэ?

-Бодпогогүйд л байгаа юм. Мэдээж бүх Засгийн газар улс орноо хөгжүүлнэ гэх зорилго тавьдаг. Гэвч өнөөдрийн Засгийн газарт сайн баг, бүрэлдэхүүн, зөвлөх, төлөвлөгөө алга.

Урьд нь, МАНАН-гийн засаглал бүх мөнгийг нь тарааж орхиод, дуусчихсан болохоор хүмүүсээ ажилтай байлгаж, цалин өгөхийн тулд "Чингис" бонд босгоё гэсэн. Гэхдээ мөнгөгүй гэхийн оронд мөнгөтэй болчихвол юу хийхээ тодорхой болгох байсан юм. Загас өгөх биш загас барих аргыг нь заа гэж би хэлж байлаа. Хорвоогоор дүүрэн мөнгөнөөс авах нь чухал биш. Түүнийг хэрхэн үр ашигтай эргэлдүүлж, 10 дахин өсгөхөө ярилцъя гэсэн ч "Шударга ёс", АН, МАН бүгдээрээ нийлээд мөнгө авъя гэж шийдсэн.

Энэ их мөнгийг бид зөв бодлогоор авахгүй бол зөв бодлогоор авахгүй бол Парисын клубд очоод шүүлгэх гээд байна шүү дээ. Бодлогогүйгээс болж бүх бүх мөнгөө дуусгаж, эдийн засаг хямарлаа. Ингээд ядуу байвал ажил, бизнес явахгүй бол тэр сайн эдийн засаг биш. Хямарч л байна гэсэн үг. Би эдийн засгийн мэргэжилтэй биш учраас практикаас л ярьж байна.

 -Танай "Шударга ёс" эвсэл Засгийн газарт хамтарсан байгаа шүү дээ?

 -Би тодорхой хэлсэн. Засгийн газраас гурван сайдыг л нэн яаралтай зайлуулах  хэрэгтэй. Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Хууль зүйн сайд. Энэ гурван салбарын бодлогоо тодорхойлж, ярьж чадахгүй бол бид урагшаа явахгүй ээ. Манайд хамгийн муу нь сангийн бодлого. Улаан гэдэг хүн өнөөдөр сайд хийх нь чухал болохоос сангийн бодлогоо огт ярьдаггүй. Олон жил УИХ-ын гишүүн, сайд байснаараа би мэддэг гэж томорч болно. Гэхдээ 24 жил энэ бодлого зөв байсан уу, одоогийнх нь зөв үү гэдгийг харъя л даа. Монголчууд одоо тодорхой хэмжээний үсрэлт хүлээж байгаа.

-Хувь гишүүний үүднээс та эсрэг байр сууриа хэллээ. Энэ саналыг тань бүлэг дээр хэр авч хэлэлцдэг юм бол?

 -Манай бүлэг хэцүү шүү дээ. МАХН-ын долоо, МҮАН-ын гурван гишүүн бий. Гэхдээ ганц зүйл ^хэлье. Надаас бусад нь албан тушаалтай. Яахав, намайг Хяналтын дэд хорооны гишүүн гэдэг юм. Үнэндээ бид бүгдээрээ л аль нэг дэд хорооны гишүүн. Энэ бол албан тушаал биш үүрэг байхгүй юу. Бусад маань сайд, бүлгийн дарга, Байнгын хороон дарга. дэд хорооны дарга гээд л. Албан тушаалтай байгаа хүн амьдралыг албан тушаалынхаа нүдээр л хасдаг' болохоос ард түмний нүдээр харж чадахгүй. Би одоо аргаа барлаа.

 Бүлгийнх нь гишүүн’ хууль санаачлаад эмнэлэгт хэвтэх хойгуур бүлгийн дарга нь татаад авчихдаг байж таарах уу. Бүлэг дээрээ "МКГ аппарат хэрэгтэй гэж хэлэлцүүлэхэд "Тийм ээ, бүлэг 100 хувь энэ талд зогсоно" гэж хэлчихээд дараа нь байр сууриа илэрхийлж чадахгүй нь ээ гэж болох уу. Би ганцаараа, дураараа яриад яваа юм биш, надад бүр бичиг гаргаж өгсөн шүү дээ. 21 хоног алдаж хэлэлцсэний эцэст Тэмүүжин сайдын асуудалд бүлэг байр сууриа илэрхийлэхгүй, гишүүн бүр өөрийнхөөрөө яв гэж болдог юм уу. Би үүнийг л асуугаад байгаа. Манай бүлэг зарчимд суурилах ёстой болохоос албан тушаалд суурилах ёсгүй. Бид юу амлаж орж ирснээ ярих ёстой шүү дээ.

-Мөрийн хөтөлбөрөө санах ёстой гэж хэлэх гээд байна уу?

-Өнөөх Таван толгойг ард түмэнд өгнө гэсэн. Бүх ард түмнээ байг гэхэд ядаж хүүхдүүдэд хэрхэн өгөхөө бодох ёстой. Арвин гэдэг хүн Ашигт малтмалын хууль хэлэлцэх үеэр Оюу толгойн 51 хувь байх ёстой гэдэг заалтын эсрэг, хүний өмнөөс кноп дарж дураараа аашилсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж

байхад манай гишүүд зүгээр хараад инээгээд сууж байгаа юм. Өөрсдөө уул уурхай ашигт малтмалыг ард түмэнд өгнө гэчихээд эсрэг зүйл явж байхад дуугараагүй. Тэгээд одоо яах юм бэ. Би залуу хүн. Магадгүй таалагдах байдлаар ярьж болно. Манай бүлэг "гоё оо", "сайхан". "Батцэрэг дарга мундаг шүү" гээд л. Гэвч тийм биш. Би бүлгийн даргадаа хэлсэн. "Батцэрэг дарга аа, та 1990-ээд онд улс төрд орсон. Би тань шиг улстөрч болох юмсан гэж мөрөөдмөөр байна. Гэтэл та надад ямар үлгэр дуурайл үзүүлж байгаа юм бэ. Яагаад миний эсрэг явсан юм бэ" гэж л асуусан. Ард түмэн хараад, хүлээгээд хоёр ‘жил болчихоод байхад бид хариу өгөх ёстой. Өнөөх таван хувьсгалынхаа тавин хувийг харуулах цаг шүү дээ.

Үүнийг шахаж, шаардсанаас болж би загнуулаад, ганцаардаад байгаа юм.Чи жагсаалтын гишүүн гээд байдаг.

 Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөөд, төрийн далбааны өмнө сөгдөөд, хүндэтгэл үзүүлсэн хүн. Дараагийн гишүүн тангараг өргөсөн цагт л би гишүүн биш болно. Түүнээс биш жагсаалт, тойргийнх ялгаагүй гишүүн шүү дээ. Харин ч жагсаалт гэдэг утгаараа нэг тойрог, нэг жалганы явцуу асуудал надад сонин биш. Нийт улс хамарсан асуудал надад чухал. Тэр нь өнөөх Таван толгой, Оюу толгой, уран,  эрчим хүч, геополитик шүү дээ. Ийм зорилгоор л өмнөх парламент  холимог систем нэвтрүүлсэн болохоос Монгол Улсын Үндсэн хууль зөрчдөг гишүүнийг оруулах гэж энэ системд шилжээгүй юм.

 -Үндсэн хууль зөрчдөг гишүүн гэж хэнийг хэлж байгааг тодруулж болох уу?

-Жагсаалтын гишүүний жинхэнэ алдаа бол Нямдорж шүү дээ. Илэн далангүй хэлье. Тэр хүн маш эмгэнэлтэй, харамсалтай хүн. Яагаад гэвэл нөхөрлөж явсан найзыгаа, даргаа өөрөө шоронд хийсэн. Дээр нь, шүүхийн шийдвэрээр хоригдож байсан хүмүүсийг боолчилж, хөдөлмөрлүүлсэн. Бид мартаагүй шүү дээ. Нэмээд Үндсэн хууль зөрчсөн. Байгууллага Үндсэн хууль зөрчих нь байдаг л асуудал Засгийн газрын бодлогогүй  яваагийн алдаа. Хувь хүн Үндсэн хууль зөрчинө гэдэг юу вэ.

Хэрэв би Нямдорж байсан бол сайн дураараа УИХ-аас гарна.

Түүнийгээ юу гэж ярих ёстой гэхээр "Би Үндсэн хууль зөрчсөн юм биш, намайг зөрчүүлсэн юм" гэж тайлбарлах хэрэгтэй. Тэгж чадаагүй энэ хүн ичээсэй. Манай бүлэг ийм алдаа гаргасан хүнээр дооглуулаад суух биш тийм хүнийг зөв байранд нь тавих хүр,тэл хамтарч ажиллах ёстой байхгүй юу. Бүлгийн байр сууриар няцаалт өгөх ёстой болохоос би хувь хүнтэй тэмцэх утгагүй шүү дээ. Түүнээс би Нямдорж гэдэг хүнтэй муу биш.

 -Үнэхээр муу биш гэж үү. Дээр таныг чуулганы үеэр оймсонд хавчуулагдаж орж ирсэн гэж нэлээд хатуу хэлсэн?

 -Хувь хүнтэй, нэг настантай муудаж яах юм. Хөөрхий, түүхэн золиос, цаг хугацааны гацаа болчихсон л хүн шүү дээ. Наадах чинь одоо шүүхийн шийдвэрээ биелүүлэх хэрэгтэй. Биелүүлэхгүй бол маргааш нь шоронд орно. Шүүхийн шийдвэрийг санаатайгаар биелүүлэхгүй бол шоронд ордог хуультай улс. Уучлалт гуй гэсэн хүндээ "уучлаарай" гэж хэлэх ёстой, хэрэв үгүйсгэвэл шоронд орно.

 -Тэгэхээр таныг эзгүйд төслийг нь татчихдаг, дэмжинэ гэчихээд хэлсэнДээ хүрдэггүй болохоор нь албан бус бүлэг байгуулж гарах гэж байгаа хэрэг үү?

-Үгүй дээ. Энэ бүхэн миний хувь хүний асуудал. Харин албан бус бүлэг гэдэг нь 'Гусдаа. Парламентад "Шударга ёс" эвсэл, Ардчилсан нам, Монгол Ардын нам байгаа боловч одоо үндэсний зөвшилцөл хэрэгтэй байна. Аль нэг нь засаг барьж явахын оронд харилцан ойлголцсон албан бус бүлэг гарч ирээд Засгийн газрын алдааг нь ойлгуулж, засч ажиллах юм. Нэг ёсондоо бид эвсэж нэгдэн хүчтэй байх ёстой. Тэгэхгүй бол парламент нэг сайдыг ч огцруулж чадахгуй болчихлоо. Өмнө нь, сайд огцруулъя гэсэн бичиг өгөөд долоо хоног хэлэлцээд дуусдаг байсан чинь одоо юу гэв ээ, чөлөө авчихсан ч гэх шиг. Парламент хүчтэй байвал чөлөө авсан үгүйгээс үл хамаарч чөлөөлөх хэрэгтэй. Хэний хяналтад орчихоод байгаа юм бэ, энэ парламент.

Энэ парламентад гудамжинд шудрага ёс нэхэж жагсдаг байсан олон хүн бий. Орж ирээд өөрчилье гэтэл хайрцагт орчихсон. Даргын, сайдын албан тушаалын, бүлгийн, намын гээд. Тиймээс шудрага бус явдал байсаар байгаа юм. Энэ шаардлагаар л албан бус бүлэг бий болно.

 -Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах саналаа татахдаа нягтлаад дахин өргөн барина гэсэн. Хэзээ вэ?

 -Тун удахгүй. Хамгийн гол нь хэд хэдэн хуулийн байгууллагаас 'шаардлагуудаа авах юм. Жишээ нь, аудитын байгууллагад мэдээлэл өгсөн, түүний хариу гарна. Мөн цагдаа, прокурорын байгууллагад хэд хэдэн асуулга тавьсан. Түүнийг нэг тийш болгочихвол өргөн барина. Гэхдээ үүнийг мэдээд нөхөд миний нэр төрийг гутаах зорилгоор хүн зодож, рекетлэх гэсэн оролдлого явж байгаа. Удахгүй ил болох байх.

 -Та “MRI" аппарат эвдэрчихсэн гэхэд Х.Тэмүүжин сайд зүв зүгээр гэж хэлээд байдаг. Хэнийх нь зөв юм бол?

-Түүгээр эрүүгийн хэрэг үүсгэчихсэн байгаа шүү дээ. Цагдаа, прокурорын байгууллага эвдрэлийг нь тогтоогоод, акт тавьчихсан байгаа. Харин үүнээс болж жирийн иргэн хохирох вий л гэж бодож байна.

-Нам, эвслийн бүлгүүд дундаа зөвшилцөж, ойлголцсон хүмүүс нь албан бус бүлэгт орох юм уу?

 -Ардын намаас орохгүй дээ. Тэдэнд би итгэхгүй байна. Орох ч ёсгүй юм. Энэ 24 жилийн гайг Ардын нам бий болгосон. Хатуухан хэлэхэд шоронд орох хүн тэдний дунд зөндөө бий. Гэмт хэрэгтэнтэй хамтрах юм бол гэмт хэрэгтэн болдог. Үнэхээр шүү. Энэ албан бус бүлэгт нэр цэвэр, гар цэвэр хүмүүс нийлэх ёстой. Тэгээд Монгол Улсын тусгаар тогтнол, эв нэгдлийн төлөө парламентыг ажлаа сайн хийлгэхийн тулд зогсох юм. Түүнээс биш албан тушаалын төлөө биш, Засгийн газрыг унагах нь гол биш.

 -Гишүүдийн нэр тодорсон болов уу, бие даагчид дэмжиж байгаа гэсэн?

-Ардчилсан намаас 7-8 хүн орох байх. Нэр нь тодроогүй байгаа. Манай бүлгээс 3-4 хүн орно. Бие даагчид шууд оръё гэдэг хүсэлтээ тавьж байгаа. Тэд ерөнхийдөө зохион байгуулалт, бүтцийг нь гаргах байх.