Ж.Энхбаяр: Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл бол Н.Алтанхуягийн сүүлчийн завь
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2014.05.19

Ж.Энхбаяр: Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл бол Н.Алтанхуягийн сүүлчийн завь

УИХ-ын  гишүүн Ж.Энхбаярыг “Ярилцах танхим”-даа урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ерөнхий сайд эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийн талаар танилцуулга хийлээ. Таны хувьд үр дүнг хэрхэн тооцоолж байна вэ?

-Энэ хөтөлбөрийн хүрээнд эзэнжүүлэх нэрийн доор төрийн хэдэн өмчийг хувьчлах, хувааж авах асуудал яригдаж байна. Газар тариалангийн газар, бэлчээрийн газар, хөдөө аж ахуйн зориулалт бүхий газрыг  эзэнжүүлэх  нэрээр хувааж авах нь. Мөн газар шороогоо эрчимтэйгээр ухъя гэж байна. Уг нь бид байгаль орчныг хамгаалах энэ асуудал дээр амжилт гаргаад байсан. Одоо түүнээсээ ухрах болчихлоо.  Ц.Нямдоржийг, Н.Энхболдыг, Б.Бат-Эрдэнийг лав ингэж хэлэхийг нь өнгөрсөн долоо хоногийн турш ганц ч сонсоогүй. Учир нь тэд УИХ-д суудгаа суугаад, засагт ажилладгаа ажиллачихсан. Дахиад сайд болно гэвэл “Харьж яваа хөгшчүүл ажил хойш татлаа” гэж дахин чичлүүлэхээс цаашгүй.

Тиймээс залуу гишүүдэд боломж нь таарвал намаа эвслийн Засгийн газарт оруулчих гээд, бүр цаашлаад өөрсдөө засагт орчих санаархал байгаа нь энэ. Бүр амбицаа дарж ядсан байдалтай байна. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Х.Баттулга сайдын асуудлыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед “Биднийг уриач. Санаачилгыг та бүхэн өөрсдөө эхэлж хэлээрэй” гэж ирээд л гуйж байна билээ. УИХ-ын гишүүн Я.Содбаатар ч гэсэн саяхан Ардчилсан намынхан алдаагаа ухаарч уучлалт гуйвал. Эдийн засгийг эрчимжүүлэхэд та бүхний тус хэрэгтэй байна гэвэл хамтарвал ч хамтаръя гэсэн байр суурь илэрхийлсэн.

Тэд хоёулаа парламентад сууж байгаа Ардын намын 70-аад оны гарын таван хуруунд багтах шахам цөөхөн гишүүний төлөөлөл. Яг л амбицалдаг, албан тушаал хашдаг үе дээрээ. Нам нь УИХ-ын 2012 оны сонгуульд ялалт байгуулчихсан бол аль нэг яамны сайдаар ажиллах байснаар өөрсдийгөө төсөөлдөг ч байж болох.

Ялангуяа Ардчилсан намынханд үг хаяж, засагт орох хүслээ нууж ядаж байгаа дээрх хоёр гишүүний тухайд Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, Д.Сумъяабазар гээд бусад 1970-аад оныхноо бодвол улс төр дэх гараагаа хамаагүй эрт эхэлсэн. Нэг нь өмнөх парламентад сонгогдож, сайд байсан. Нөгөөх нь МХЕГ-ыг толгойлж, намынхаа нарийн бичгийн даргаар ажиллачихсан. Одоо сайд болох л дутуу. Хэрвээ нам нь сонгуульд ялсан бол тэд яалт ч үгүй давхар дээл өмсөх байсан. Тэд эрх мэдлээ зузаатгаж, төсөв захиран зарцуулж, 3-4 парламент дараалан сууж, сайдын суудалд хэдэнтээ заларсан намынхаа ах нарын араас замнах байлаа.

Эрх мэдлийн үзүүрээс атгах хугацаа нь дөрвөн жилээр хойшилсонтой арай ядан эвлэрч байтал С.Баярцогт гишүүн “МАН- тай засагт хамтаръя” гэчихсэн нь 70-аад оныхныг санаагаа амнаасаа унагахгүй байхын аргагүй байдалд хүргэчихлээ. Учир нь УИХ-ын 2016 оны сонгуульд Ардын намын 1980- аад оны залуус хүч түрэн орж ирж өрсөлдөнө. Ардын намын дэргэдэх НАМЗХ-ныхон одоо хамаг чадлаа залуучуудынхаа боловсролыг дээшлүүлэхэд зарцуулж байна. Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнээс авахуулаад бишгүй олон залуу гадаадад сурч байна.

Тэд 2016 оны нэгдүгээр сард тулгандаа бөөгнөрөхөөрөө илүү хүчирхэг

УИХ-ын 2016 оны сонгуульд Ардын намын 1980- аад оны залуус хүч түрэн орж ирж өрсөлдөнө.

болж, одоогийнхоосоо огт өөр өнгө аяс илэрхийлж ажиллана. Бүр НАМЗХ-ны 1980-аад оны залуус 2016 онд ямар бодлогоор ажиллах вэ гэдгээ төлөвлөж, тусдаа бодлого гаргачихаад ажиллаж буй. Залуучуудаа сургаж, хүч, мэдлэгээ зузаатгаж байгаагийн цаад зорилго нь мэдээж 2016 оны сонгуульд оролцох. Одоо УИХ- д тус холбоог төлөөлж байгаа Н.Номтойбаяр,     О.Содбилэг нар хэдхэн жилийн дараа насныхаа эрэмбээр холбоондоо харьяалагдахаа болино. Тиймээс холбооныхоо төлөөллийг 2016 онд УИХ-д оруулахыг зорьж л таараа. Үүнийгээ ч илэрхийлчихсэн.

Парламент дахь хоёр төлөөллөө хоёр жилийн дараа 10 болгомоор байгаагаа ч хэлж байсан. Цаашлаад 2020 он гэхэд Ардын намыг төлөөлөх мөрөөдлөө ч нуудаггүй. Нэг ёсондоо Ардын намын 1970- аад оныхонд нам дотроо өрсөлдөх чадвартай, гадаадад сурч мэдлэгээ дээшлүүлсэн, арай өөрөөр сэтгэдэг, нэгдсэн цул болчихсон дүү нар хэтэрхий олон болно. Тэр хэрээр сайдын тушаал хаших боломж нь ч багасна. Тийм болохоор ам ангайвал бид засагт орсон ч яах вэ гэхээс өөр арга Ардын намын 1970-аад оны, удахгүй залуус гэх тодотгол өөрт нь тохирохгүй болох гишүүдэд үлдээгүй бололтой.  Гаднаас авах ажилчдын тоог нэмэхээр болж байх шиг байна. Мэдээж хаанаас авах нь ойлгомжтой шүү дээ. Тавантолгой уул уурхайн ашиг орлогоос гадны улсуудад егнө гэж байна.

Оюутолгойн гэрээний хувьд сайжрах зүйл байхгүй болсон. Харин ч ухарсан буулт хийлээ. Урантай холбоотой асуудал үүсээд байгаа нутгийн ард иргэдийн санал, хүсэлтийг Засгийн газраас няцаана. Аж ахуйн нэгжүүдэд ажиллах нөхцөл боломжийг нь хүчээр гаргаж өгнө гэж байна. Америк болон европын улсуудад цахилгаан дулааны үнэ өндөр байдаг. Харин манайд хямдхан байгаа учраас нэмнэ гэж байна. Харамсалтай нь энэ тогтоолын төсөлд нийгмийн хамгааллын асуудал огт байхгүй. Цалин тэтгэвэр нэмэх, хүнсний барааны бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтоох бодлого алга. Эм, тариа эрүүл мэндийн үйлчилгээнээс ард иргэд дээр ирж байгаа дарамтыг буулгах асуудал байхгүй байна. Үр дүн ойлгомжтой л доо. Инфляци өснө. Долларын ханш 2000 төгрөгт хүрэх юм байна. Монгол төгрөгийн худалдан авах чадвар унана. Яагаад гэхээр их хэмжээний мөнгө нийлүүлэх гэж байна. Энэ сайхан үгний цаана төсөв тасрах юм байна. Тодотголоо хийж чадахгүй маргаж байгаа хүмүүс.

Өнөөдрийн байдлаар төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр тасарч явна. Гэхдээ энэ бол таван сарын байдлаар. Эдийн засаг их хүндрэх төлөвтэй байна. Есөн сард дахиад л тодотгол хийхгүй бол болохгүй байна гээд уйлаад ороод ирэх байх. Энэ Засгийн газар бол одоо зөвхөн пи-ар дээр л тогтож байна. Эдийн засгийг өнөөгийн байдалд хүрэхэд хүргэсэн хүмүүстэйгээ хариуцлага тооцоогүй. Яагаад ийм байдалд хүрсэн талаар ч үнэлэлт дүгнэлт хийсэн юм байхгүй. Хий хоосон үгээр ард түмнийг цатгах, тархи угаах үйл ажиллагаагаа эхлүүлэх нь. Би сайхан хоолны нэр хэлээд байя, та нар сайхан халбагадаад бай гэсэнтэй адил.

Би сайхан .мөрөөдлийн жагсаалт гаргаад байя, та нар байж бай гэж байна даа. Засгийн газрын бодлого ард түмний хүлээлтэд нийцэж чадахгүй байна. Энэ Засгийг хариуцлага тооцох чадваргүй. Нөгөө талаас Засагт хамтарч ажиллах, нэгдсэн зохион байгуулалтын ямар ч чадвар алга. Өөрөө асуудалтай Засгийн газар эдийн засгийг асуудалд оруулчихаад 100 хоногийн дотор асуудлыг шийдэж чадна гэдэгт үнэхээр итгэл алга. Дахин хэлэхэд эдийн засгийн хямрал нэрийн дор төрийн өмч хөрөнгүүдийг хуваах үрэх талаар болон ард түмний тэмцэж байж өөрчлөлт оруулсан байгалийн баялгийн тухай хуульд өөрчлөлт оруулж дахиад л ашигт малтмалын тухай лицензийг олгож, олборлолт хийхээр болж байна. Энэ мэт нэлээд бужигнах нь.

-Та энэ тогтоолын төсөл дээрээс өөр гэрэл гэгээтэй зүйл олж харахгүй байгаа хэрэг үү?

-Гэрэл гэгээтэй ганцхан зүйл байгаа. Тэр нь Засгийн газрын урсгал зардлыг 20 хувиар бууруулах. Энэ гэрэл гэгээтэй саналыг ардын намын бүлэг оруулсан. Бусад төрийн албаны шаардлагагүй хөрөнгө оруулалтыг тэвчих, олон хэрэгтэй хэрэггүй олон дэд сайд нарыг багасгах болон эдийн засагт дахь төрийн оролцоог багасгахаас авхуулаад бидний  саналыг энэ хөтөлбөрт оруулаагүй. Эргээд бид ард түмэнтэйгээ нийлээд хяналт тавина.

-Хяналтын тухай хуулийн төсөл, Газрын тосны тухай хуулийн төсөл хоёр дахь удаагаа УИХ-ын чуулганаар ороод уначихлаа. Өргөн барьсан хуулийн төслүүд чанаргүй байна уу. Эсвэл сөрөг хүчний зүгээс батлах сонирхолгүй байгаад байна уу?

-Ардчилсан нам олонхоороо ямар ч хуулийн төслийг батлуулах бололцоотой байгаа. Тэгэхээр хууль унаж байгаа бурууг Ардын намд тохож болохгүй. Бидэнд ер хамаагүй. Энэ бол яах аргагүй эрх баригчдын ажлын хариуцлагагүй байдал. Нөгөө талаасаа сонгуулийн мөрийн хөтөлбөр нь боловсруулалт муутай байна гэсэн үг. Ардчилсан намынхан сайд дарга нараа сонгох, авч үлдэх болохоороо олонхоороо шийддэг. Мөнгө хуваарилах болохоороо олонхоо бүрдүүлээд хийчихдэг эрх баригчид шүү дээ.

-Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийн хүрээнд 20 тэрбум юанийн своп хийх гэж байгаа. Ингэснээр манай улс ямар үүрэг хариуцлага хүлээх вэ?

-20 тэрбум юанийн своп хийнэ гэж хөтөлбөрт орж ирж байгаа. Энэ нь үндсэндээ Монгол төгрөгийн өрсөлдөх чадавхи унах юм байна гэж би ойлгож байна. Эдийн засгийн нөхцөл байдал Хятад улсаас бүрэн хамааралтай болно. Үндсэндээ 20 тэрбум юанийн своп гэдэг 3.5 тэрбум төгрөгийн үүрэг, өр төлбөрийг Монгол улс үүрч эхэлнэ.

-Таны хувьд УИХ-ын гишүүн Х.Баттулгыг сайдын ажлаа цаашид үргэлжлүүлэх ёстой гэсэн байр суурийг Байнгын хорооны хуралдааны үеэр илэрхийлж байсан. Гэвч олонхоороо хүсэлтийг нь хүлээж авах ёстой гэж шийдвэрлэсэн?

-Ардчилсан намын өнгөрсөн сонгуулийн мөрийн хөтөлбөр дэх Ажилтай орлоготой Монгол хүн хөтөлбөрийн хамгийн том заалт бол Аж үйлдвэрийн парк. Өнөөдөр аж үйлдвэрийн парк дээр нэг гадас зоогдоогүй л байна шүү дээ. Үүнийг хийх хэрэгтэй. Ард түмнийг хуурч болохгүй. Улс төрийн хариуцлага гэж байх ёстой. Амласан бол хэрэгжүүлэх хэрэгтэй. Амлалтыг бид ч бас нэхэж, шаардах эрхтэй. Учир нь ард түмэн тэр амлалтад итгэж сонгосон. Тэр талаасаа амласан ажлаа хий гэдэг шаардлагыг тавьсан.

Өнөөдөр аж үйлдвэрийн парк дээр нэг гадас зоогдоогүй л байна шүү дээ.

Энэ Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөрийг харахад Ардчилсан нам өнгөрсөн сонгуулийн үеэр амласан олон зүйл анзаарагдаж байна. Энэ бүх зүйл дээрээ ч гэсэн тайлбар хийх ёстой. Нэг бол ард түмнийг хуурсанаа, мэхэлсэнээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нэг бол алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөх ёстой. Ийм л шаардлагууд байна. Түүнээс биш сонгууль болохоор сайхан мөрөөдлийн жагсаалт гаргаж ялалт байгуулчихаад ард түмнээ хуураад, асуудлыг мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг хийгээд байж болохгүй.

-Сөрөг хүчний зүгээс эдийн засгийг хямралд хүргэсэн сайд дарга нарт хариуцлага тооцно гэж байсан ч нам гүм болсон байна. Ямар хариуцлага тооцох вэ?

-Бид хариуцлага тооцох хэвээрээ. Энэ Засгийн газар бол иргэн бүрийн халааснаас хулгай хийсэн. Монгол төгрөгийн ханш 40 хувиар унасан. Цалин, тэтгэвэр түүний эсрэг багасчихсан. Ард түмнийхээ тэтгэврийн мөнгөнөөс хулгайлчихсан Засгийн газарт хариуцлага тооцох нь зүй ёсны хэрэг. Түүнийг бид нэхэж шаардана. Өөрсдөө   асуудлаа шийдэж чаддаггүй Засгийн газар нийгэмд бий болоод байгаа асуудлыг 100 хоногийн дотор шийднэ гэдэгт итгэхгүй. Н.Алтанхуягийн Засгийн газар бол хариуцлага тооцох, багаар ажиллах чадваргүй. Энэ 100 хоногийн хөтөлбөрийн эх үүсвэр нь хаанаас гарах нь тодорхойгүй, хүрэх үр дүн нь ч тодорхой бус сайхан жагсаалт.

Энэ Н.Алтанхуягийн эцсийн заль. Амьдрах хугацаагаа сунгаж байгаа сүүлийн пи-ар буюу тархи угаалт. 100 хоногийн дараа юу болох вэ гэдэг талаар таамаглал дэвшүүлье. Долларын ханш 2000 төгрөгөөс дээш болно. Монголбанк нэлээд их төгрөг хэвлэх юм байна. Эдийн засаг юанийн бүсэд нэлээд хараат байдалд орох нь. Эрчим хүчний суурь үнийг чөлөөлөх нэрээр бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Гадаад өр нэмэгдсэн, зээлжих зэрэглэл буурсан, газар шороогоо энэ тэндгүй ухсан байдалтай 100 хоногийг өнгөрөөх болов уу.

-Ардчилсан намын гишүүн Д.Баярцогт чуулганы хуралдааны үеэр Ардчилсан нам ажлаа хийж чадахгүй байна. Тиймээс Ардын намынхантай хамтарч Эв нэгдлийн засаг байгуулах хэрэгтэй гэж мэдэгдсэн. Ардын намын зарим гишүүд ч энэ байр суурийг зөв гэж мэдэгдсэн. Хэрэв таныг засагт уривал та ажиллах уу?

-Миний хувьд энэ байр суурьтай санал нэг байгаа. Өнөөдөр улс төрийн жижиг ашиг хонжооноос илүү бид сүүлийн 20 жилд хуучин үеэ үгүйсгэж байж шинэ нийгмийг босгосон. Одоо энэ хүрсэн үр дүн талаар болох нөхцөл байдал үүсээд байна. Тийм учраас эрх барьж байгаа хүчин санаачилга гаргаад УИХ-д байгаа улс төрийн хүчнүүдээ нэгтгээд үндэсний эв нэгдлийн байна уу, эвлэрлийн байна уу, хямралыг давах байна уу хамаа алга нэр томьёог нь өгөөд нэг зорилготойгоор зүтгэвэл уналтыг зөөллөнө. Эдийн засгийн уналт бол зайлшгүй болчихлоо. Зөөлөн унах уу, хатуу унах уу гэдэг л асуудал шүү дээ. Гол нь хохирол багатай гарах. Иргэдээ нэг элгээр нь хэвтүүлчихгүй аваад гарах нэг боломж байна.

-Энэ сүүлийн боломж гэж та харж байна уу?

-Сүүлийн боломж. Улс төрийн энэ зөвшилцлийн санал санаачилга гарч чадахгүй бол бид 100 хоногийг хүлээж байна. 100 хоногийн дараа үр дүн гарна гэдэгт итгэлгүй байна. Дотроо асуудалтай Засгийн газар эдийн засгийг унагачихаад эргээд босгож чадахгүй. Хоёр жилийн дотор өмнөх ололт амжилтыг яаж үгүйсгэж, унагаж болдгийг харлаа.

-Хууль       зүйн сайд Х.Тэмүүжингийн асуудлыг хэлэлцэх байсан ч УИХ- ын гишүүн О.Баасанхүү өргөдлөө эргүүлэн татчихлаа. Нууц гэрээний үндсэн дээр тохиролцоо хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэвч хувийн болоод ажлын хариуцлага алдсан сайдад цалингийн хувиар торгох хариуцлага оногдуулах нь оновчгүй мэт харагдаж байна?

-Н.Алтанхуяг хэлсэн шүү дээ гэрээ хийсэн юм. Тиймээс Хууль зүйн сайдыг авч үлдэж байна. Тохирсон гэрээнийхээ хүрээнд явж байна гэж ойлгосон. Эрх баригчид өөрсдөө энэ асуудлыг үүсгэсэн. Өөрсдөө дотроо асуудлаа шийдэг.