Д.Амарсайханы нэр төрийг сэргээлгэнэ гэв
Д.Амарсайханы нэр төрийг сэргээлгэнэ гэв
2014.05.16

Д.Амарсайханы нэр төрийг сэргээлгэнэ гэв

МАН-ын удирдлагууд өчигдөр цагдан хорих 461 дүгээр ангид амиа алдсан Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайханы нэр төрийг сэргээлгэнэ хэмээн мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямба­цогт “Монгол Улсад хүний эрх, эрх чө­­лөөг Үндсэн хуулиараа бү­рэн баталгаажуулж, ир­гэдээ алагчлалгүй, эрүү­дэн шүүдэггүй, хэнийг ч хуулиас гадуур үзэл бо­дол, итгэл үнэмшлээр нь ялга­варлалгүй эрх тэгш хандах зарчимыг ард түмний үнэт зүйл байх ёстой гэж МАН хатуу баримталсаар ирсэн.

Харамсалтай нь өнөө­гийн эрх баригчид шударга хуу­лийн засаг­лалыг уландаа гишгэж, хариуцлагын тог­толцоог устгалаа. Бас хү­ний эрх, эрх чөлөөг үгүйс­гэж, хагарал талцал айдас хүйдсээр нийгмийг дүүргэж байгааг нь сүүлийн үед болсон үйл явдлууд харуулж байна” гэсэн юм.

Тэд талийгаачийн нэр төрийг сэргээлгэнэ гэсэн бөгөөд Д.Амарсайхан нь Говьсүмбэр аймгаас сон­гогдсон МАН-ын Бага хур­­лын гишүүн байжээ. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, О.Содбилэг нар талийгаачийн ар гэ­рийн­­­хэнтэй ч уулзсан байна.

Түүнчлэн хууль хүчний байгууллагуудыг хуулиар хүлээсэн үүрэгт ажлаас нь хөндийрүүлж, улстө­рийн ашиг хонжоо олох, өрсөлдөгчөө намнах гар хө­лийн үзүүр болгон “нохойд барьдаг мод” мэт ашиглах хандлага хэрээс хэтэрч эцэс төгсгөлд нь урьдчилан хорих төвд хү­ний амь эрсдлээ.

Шударга хуулийн засаглалыг сэр­гээн тогтоохыг эрх баригчдаас дахин нэхэж, хүний амь үнэгүйдэж, төрийн дархлаа алдагдах, улс орон өрөнд баригдаж уруудах, ард түм­ний амьдрал доройтох бай­далд хүргэсэн албан ту­шаалтнуудтай хариуцлага тооцохыг хатуу шаардаж байна” гэв.