О.Баасанхүү: Барилгын зөвшөөрлийн систем нь өөрөө авилгалжсан
“Tv9” телевизийн “Хуулийн цаг “ нэвтрүүлгийн зочдоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү, хуульч н.Батбаяр, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян нар оролцлоо.
- Иргэд амьд явах эрхийн талаар ярьж байна. Амьд явах баталгаа Монгол улсад хангалтгүй, муу байна гэж дүгнэж байна. Энэ дээр хуулийн талаас яривал?
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 2012 оны долдугаар сарын 14-ий өдөр УИХ-ын шинэ парламентын бүрэн эрх хэрэгжээд 2012 оны 10-р сард их хурлын даргын захирамжаар ажлын хэсэг томилогдсон байдаг. Тэр нь хүний аюулгүй байдал болон барилгын осолтой холбоотой асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэсэн. Өөрөөр хэлбэл хууль тогтоомжид яаж шийдвэрлэх вэ, эргээд бусад эрх зүйн ямар баримт бичгүүд байна вэ, осол аваар хэр гарч байна вэ? зэрэг асуудлуудын хүрээнд байсан. Үүнээс гадна хотын захиргаанд ч томоохон ажлууд явагдсан.
Ардын намын барилга, АН-ын 115 барилга байгаа гэсэн
Харамсалтай нь энэ байнгын хороонд яригдаж, их хурлын тогтоол батлуулж чадсан уу, үгүй юу алга болчихсон. Миний бие олон эмгэнэлтэй зүйлд хууль тогтоогчийн хувьд сэтгэл эмзэглэж явдаг. Юунд сэтгэл эмзэглэдэг вэ гэхээр Есүгэн охины осол, нэг залуугийн төмрөнд цохиулсан хэрэг, сүүлд нь машин дээр төмөр унасан зэрэг юм.
Бүх сэтгүүлчдийг дагуулаад төв шуудангийн урд байдаг Ерөнхийлөгчийн өвлийн ордны бараг хашаан дотор барьж байгаа 25 давхар эко констракшны барилгаас авахуулаад, олон барилга дээр очоод үзэхэд бүгд зөрчилтэй байсан. Тэгэхээр асуудлын гол нь хотын төвд баригдаж байгаа барилгын асуудлууд, тэнд байгаа авилгал, хууль тогтоомжийг зөрчсөн асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй байж хотын захад байгаа асуудлуудыг шийдэж чадахгүй.
Тэгэхээр хууль болохгүй байна уу, эсвэл хяналт нь болохгүй байна уу. Ерөөсөө зөвшөөрлийн систем нь өөрөө авилгалжсан гэж үзэж байгаа. Жишээ нь, хотын захиргаанаас олон барилгууд болохгүй байна гэхэд дандаа Ардын намын барилга, АН-ын 115 барилга байгаа гээд гаргаж ирж байгаа юм. Бүр онигоо шиг юм хэлэхэд Хотын захирагч Э.Бат-Үүлийн барилга ч гэсэн зөрчилтэй барилгын тоонд байгаа шүү гээд ярьж байсан. Энэ асуудал ийм байдлаас болоод орхигдчихоод байна.
Үргэлжлэлийг нэвтрүүлгээс....