
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
2014.03.05
Ц.Баярсайхан сайд 11-11 төвд ажиллана
Долоо хоног бүрийн лхагва гаригт Шинэчлэлийн Засгийн газрын сайдууд 11-11 төвд ажиллаж, иргэдтэй шууд холбогдон сонирхсон асуултанд хариулж байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр 11.00 цагаас Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан 11-11 төвд ажиллах юм байна.
Он гарснаас хойш тус төвд БСШУ-ы сайд Л.Гантөмөр, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун нар ажиллаж, иргэдийн асуултад хариулсан юм.