Хүүхэд гэр бүлийн орчинд өсөх ёстой
Бүтэн өнчин хүүхдийг асрамжийн газарт өсгөх тогтолцоог халж гэр бүлд түшиглэн хүмүүжүүлэх бодлого хэрэгжүүлэхээр болсон байна.
Ингэснээр хүүхэд үндсэн эрхээрээ хангагдаж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд өсөх боломж бүрдэх юм. Ажил одоогоор хэлэлцүүлгийн шатанд явж байна.
Хүүхэд гэр бүлийн орчинд өсөж торних, ээж аавын хайр халамжийг хүртэх ёстой. Гэвч энэ эрхээ эдэлж чадахгүй хүүхдүүд олон байна. Өнөөдрийн байдлаар 31 асрамжийн газарт 1201 хүүхэд амьдарч байна. Эдгээрийн 616 нь хагас өнчин, 416 нь бүтэн өнчин гэж байгаа. Тиймээс хүүхдийг гэр бүлд нь өсгөх бодлогыг барьж эхлээд байна.
Энэ хүрээнд гэрээр хүүхдийг асрамжлах хөтөлбөрийг боловсруулж байгаа юм. Өөрөөр хэлбэл асрамжийн газар байгаа хүүхдийг гэр бүлд нь буцааж гэр бүлд нь хэрхэн дэмжлэг үзүүлэх боломжийг илэрхийлнэ гэж байна. Хэрвээ тухайн хүүхэд гэртээ харих боломжгүй бол ах, дүү төрөл садангийн үйлчилгээг нэвтрүүлэх юм байна.
ХТҮГ-ын хүүхэд хамгааллын газрын дарга Б.Жавзанхүү:
Халамжийн хуулиар сар бүр хүүхэд асарч байгаа иргэдэд 31.200 төгрөг олгодог.
Хайр дутсан, халамж шаардлагатай байгаа. Төрийн үйлчилгээ төдийлөн сайн хүрэхгүй байгаа хүүхдүүдийг бид харах ёстой. Тэрнээс гадагш нь үрчлүүлээд, ямар нэгэн шашны байгууллагын үйлчилгээнд даатгаад орхих нь цаашдын өндөр эрсдэлд байнга байх юм байна. Тиймээс үйлчилгээний стандартыг гаргаж ирээд нийтээрээ олон улсын байгууллагын зүгээс, иргэний нийгмийн, төрийн зүгээс үйлчилгээ үзүүлж байгаа нь хэлбэрийн хувьд гэр бүлд суурилсан хэлбэртэй, бүтцийн хувьд жижиг, стандартын нэг түвшинд байна.
Халамжийн хуулиар сар бүр хүүхэд асарч байгаа иргэдэд 31.200 төгрөг олгодог. Мөн эцэг, эх нь хүүхдээ биечлэн тэжээн тэтгэж чадахгүй, эсвэл аав, ээж нь хорих ангид байгаа хүүхдийг сайн дураар авч халамжилж байгаа иргэнд нөхцөлт мөнгөн тэтгэмж олгож байгаа. Энэ дагуу хүүхдийг таван сараас хоёр жилийн хугацаанд асрамжлуулах, үрчлүүлэх ажил хийнэ.