“Хурдан морины уралдаан ба хүүхдийн дээд эрх ашиг” сэдвээр хуульчдын уулзалт боллоо
“Хурдан морины уралдаан ба уралдаанч хүүхдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчны тулгамдсан асуудлаар”
2014.02.19

“Хурдан морины уралдаан ба хүүхдийн дээд эрх ашиг” сэдвээр хуульчдын уулзалт боллоо

Хүүхдийн төлөө үндэсний газар “Хурдан морины уралдаан ба уралдаанч хүүхдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчны тулгамдсан асуудлаар” 2014 оны 02 дугаар сарын 13-нд Хуульчдын холбооны Өмгөөлөгчийн хороотой хамтран хуульчдын төлөөлөлтэй ажлын уулзалт хийв.

Уулзалтад МӨХ-ны тэргүүн Б.Ганбаатар, Хуульдчын холбооны тэргүүн З.Сүхбаатар, Хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор болон хуульд өмгөөлөгч нар төдийгүй зарим яам, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг агентлагийн төлөөлөл 20 гаруй хүн ирж, зохион байгуулагчдын зүгээс бэлтгэсэн мэдээллийг сонсон, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй уялдуулан санал дэвшүүлж хэлэлцэн нэгдсэн шийдвэрт хүрч чадлаа.

Нийтийн эрх ашгийн төлөө ажиллах эрх, үүрэгтэй хуульч мэргэжилтний цаашид энэ асуудлаар хамтран ажиллах нийгмийн хариуцлагаа өндөр ухамсарлаж, ажил хэрэгч хандсанд хүүхдийн байгууллагын ажилтнууд талархаж байна.

Оролцогчид морины уралдаанд хүүхэд оролцохтой холбоотой нийгмийн харилцааг нэр бүхий болон бие даасан хуулиар илүү нарийвчлан зохицуулах эрх зүйн орчныг шийнэчлэхэд хууль зүйн гарц, алхам хийж, хамтран ажиллахаар тохиролцон дараахь үйл ажиллахааг хэрэгжүүлэхээр Санамж бичиг байгуулахаар болов.

Морин уралдаантай холбоотой үйл ажиллагааны журам стандартыг шинээр бий болгох, сайжруулах

 - Санамж бичигт “Хурдан морины бүсийн уралдааны тов тогтоох тухай” Засгийн газрын 2014 оны 28 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд хуульчдын холбоод хэрэгжүүлэгчээр хамтран ажиллах болон уралдааныг зохион байгуулахтай холбоотой орон нутагт  хандсан нэмэлт заалт чиглэл өгөх зэрэг санал, санаачилгыг ЗГХЭГ-т  дэвшүүлэх,

- Морин уралдаантай холбоотой тодорхой хуулийн төсөл боловсруулах,   хууль, эрх зүйн орчинтой холбоотой судалгаа, шинжилгээ үнэлгээ хийх, Ажлын хэсэг хамтран байгуулах;

- Морин уралдаантай холбоотой үйл ажиллагааны журам стандартыг шинээр бий болгох, сайжруулах;

-  Одоогийн хүчин төгөлдөр байгаа эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой асуудал, маргааныг шийдвэрлүүлэхэд хүүхдийн эрх ашгийг хамгаалах байгууллагуудтай хамтран стратегийн өмгөөлөл үзүүлж ажиллах;

- Морины уралдаан оролцох уралдаанч хүүхдийн эрх ашгийг хамгаалах гурвалсан стандарт  гэрээний загварыг боловсруулж, хаврын уралдааны үеэр туршин сайжруулах;

-  Гэрээгээр зохицуулах боломжтой харилцааг анхааралтай ажиглаж, Хүүхдийн эрхийн тухай конвенц зэргийг үндэслэн үр дүнг нь хянаж ажиллах;

- Хүүхдийн хөдөлмөртэй холбоотой асуудлаар бодлогын шуурхай арга хэмжээ авч, ажиллах зэрэг асуудал тусгахаар зөвлөлдөв.