Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа
2014.02.07
“Өнөр бүл”-ийн цэцэрлэгийн хамт олон 4 хөөрхөн охиныхоо даахийг үргээлээ
Өнөөдөр дашням тохиосон билэгт сайн өдөр Монгол улсын хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл”-ийн цэцэрлэгийн хамт олон 4 хөөрхөн охиныхоо даахийг үргээлээ.
Уг ажиллагаанд Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа оролцон 4 охиндоо эрүүл энх, аз жаргалтай, эрдэм номтой сайн хүмүүс болохыг хүсэн ерөөн гарын бэлэг өглөө.
Мөн цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд хүрэлцэн ирсэн ах эгч нартаа өөрсдийн бэлдсэн урлагийн тогтолтыг сонирхууллаа.