Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргал
2014.02.14

Г.Түмэнжаргал: Аймгуудад 100-200 айлын орон сууц барих төсөл тохиромжтой

Монгол улсын засгийн газар аймаг бүрт 1000 айлын орон сууц барих ажлыг 2014 онд багтаан эхлүүлэхээр болсон.

Ус агаар мэт хэрэгтэй байгаа бүтээн байгуулалтын тоонд орон сууц барих ажил багтаж байгаа ч тооцоо судалгаанд тулгуурласан зорилт хэрэгтэй байгааг аймгуудад хийгдсэн судалгаа харуулж байна.

Хэнтий аймагт  баригдаж байгаа 300 сурагчдын багтаамж бүхий барилга ирэх онд ашиглалтад орно. Энэ сургуулийг тойроод орон сууцны хороолол барих төлөвлөгөөтэй. Хамгийн гол нь эдгээр барилгын төлөвлөгөө нь инженерийн шугам сүлжээнд тулгуурлаагүй. Ийм хэсэгчилсэн болоод ерөнхий төлөвлөгөө олон байгаа. Хэзээ инженерийн шугам баригдах эсэх нь тодорхой бус хэрнээ орон сууцны хороолол баригдаж эхэлсэн.

Монголын барилгын үндэсний ассоциацийн 21 аймагт хийж байгаа судалгааны эхний үр дүнгээс ийнхүү ажиглагдаж байна.

Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргал:

Хэнтий аймагт  баригдаж байгаа 300 сурагчдын багтаамж бүхий барилга ирэх онд ашиглалтад орно.

Засгийн газар 1000 айлын орон сууц барина гэж зарлахад л орон нутаг нэг газар төлөвлөчихдөг. Гэтэл тэр нь яг инженерийн шугам сүлжээнд холбогдсон эсэх, иргэд нь тэнд амьдрахыг хүсэх эсэхийг тодорхой төлөвлөдөггүй. Цаашид 1000 айлын орон сууц төслийг хэрэгжүүлэх орон нутгийн засаг захиргааны дэмжлэг барилга угсралтын компаниудын идэвхи нь эхний ээлжид 100-200 айлын орон сууц барих төсөл хэрэгжүүлбэл нийт талаасаа боломжтой байна. 

Чингис бондоос аймагт бүрт 1000 айлын орон сууц барихад 100 сая ам.долларын санхүүжилт гаргахаар болсон. Иргэдэд орон сууцны хэрэгцээ байгаа нь үнэн. Гэхдээ ипотекийн зээлийн шаардлагад тэнцэхүйц 21 мянган иргэн байгаа эсэх нь эргэлзээтэй. Аймаг тус бүрт 1000 айлын орон сууцанд орогчид байгаа хэдий ч урт хугацааны зээлийн шалгуурт тэнцэх тогтмол орлоготой ажиллах хүчин алга.