Х.Тэмүүжин: Монгол улсын хэмжээнд гурван шорон байхад л хангалттай
Шорон барих зардлын шинээр суулгана үрэлгэн хэлбэрийн одоогийн тогтолцоог шинэчилнэ хэмээн хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэлж байгаа.
Одоогийн байгаа 25 шоронг гурван том хорих байр болгон өөрчилснөөр төсөв хэмнэгдэн, хоригдлуудыг хөдөлмөр эрхлүүлэх боломжтой болох юм. Харин том шоронд зүй бус үйлдэл ихээр үйлдэгддэг гэдгийг анхааруулах хүмүүс ч байлаа.
Өнөөдөр 8000 орчим хоригдлыг 200-300-гаар нь 25 хорих байранд хорьж байгаа. Хоригдлуудаа хорихын тулд хэтэрхий их хүн хүч шаардагдаж, жил бүр орон тоог нь өсгөж байгаа юм. Хорих газар болгонд дарга нягтлан гээд хянагчаас дутахгүй албан тушаалыг бий болгодог. Энэ тогтолцоог ашигтай болгохын төлөө засгийн газар анхаарч байна.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин:
Монгол улсын хэмжээнд гурван шорон байхад л хангалттай. Гэхдээ хорих анги гэдэг нь олон улсын туршлагаас 1500 хоригдлыг төвлөрүүлж байж ашигтай байдаг. Тэгэхгүй задлахаар харуул хамгаалалт гээд урсгал зардал ихтэй байдаг. Бид 1500 хүний хорих шинэ стандартаар шорон барих хүсэлт тавихад бариулахгүй гэсэн санал гарч байна. Барихгүй бол дахиад л асуудал хөндөнө.
Одоогийн 25 шоронд мөнгө зарсаар л байна. гэтэл жилд өөрийн зардлыг тооцохгүй төсвөөс 24 тэрбум төгрөг авдаг байна. Жилд авдаг зардлаа багасгаж байгаад нэг шорон барьчихвал урсгал зардал нь 10 тэрбум рүү орох болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хянагчийн тоо хүрэлцэхгүй, үүнээс болоод хоригдол оргодог тухай Улсын их хуралд мэдэгддэг. Стандартаар бол нэг хянагчид 20 ялтан оногддог ч өнөөдрийн байдлаар нэг хянагчид 80 ялтан оногдож байна. иймд төвлөрсөн том шорон барьж хяналт, камержуулалтын тусламжтай ажиллахаар төлөвлөж байгаа юм. Америк тэргүүтэй тэргүүлэх орнуудад жижиг биш томоохон шорон ажилладаг байна. Гэхдээ томоохон шоронд хоригдлууд давхарга үүсгэх асуудал тулгардаг гэдгийг сануулж байлаа.