УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ
2014.01.15

З.Баянсэлэнгэ: Өршөөлийн хууль намрын чуулганаар амжиж хэлэлцэгдэнэ гэдэгт итгэлгүй байна

Өршөөлийн тухай хууль хэзээ батлагдан гарах нь тодорхойгүй байна. зарим талдаа сар шинийн өмнө гэсэн хүлээлт байсан ч нэр бүхий хүмүүс амжихгүй гэдгийг тодотгож байна.

Өршөөлийн тухай хууль үндсэндээ нийгмийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан гардаг гэсэн судалгаа байдаг. Тэр ч утгаараа хамгийн сүүлийн хууль 2009 онд батлагдсан байдаг. Өмнө нь дөрвөн ч удаа ойрхон батлагдаж байгаа нь нийгмийн хэрэгцээ байгаа гэдгийг баталж байгаа хэрэг. Одоогоор монгол улсад 7000-8000 хүн хорих ангид ял эдэлж байгаа гэсэн тоон үзүүлэлт байдаг.

Үүний хажуугаар цагдаа, шүүхийн байгууллагаар шийдвэрлэгдэх гэмт хэрэгтний тоо 3000-4000 байдаг байна. нэг жилд 19-22 мянган хүн гэмт хэрэгт холбогддог байна. Гэхдээ эдгээрээс  гэмт хэрэгт анх холбогдсон учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан бол төрийн өршөөлд хамрагдах боломжтой. Энэ нь өргөн баригдаад байгаа өршөөлийн тухай хуулиас хамаарах юм. Гэсэн ч хуулийн хэлэлцүүлгийг олонхийн зүгээс хойшлуулж байгаа нь барьцаа гэсэн дүгнэлтийг нэр бүхий гишүүд хийж байна.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ "Гэмт хэргийн хууль, гэмт хэргийн хянан шийдвэрлэх тухай хууль орж ирээд өргөн барьсан өршөөлийн хууль намрын чуулганаар хэлэлцэгдэнэ гэдэгт итгэлгүй байна. Хуулийн үзэл баримтлал, боловсруулсан байдал нь түүхий байгаа. Дахин ажиллах ёстой. Мэдээж ажлын хэсэг гараад намрын чуулганд амжихгүй хаврын чуулганаар оруулж ирнэ бүр хаврын чуулгандаа багтах эсэх нь эргэлзээтэй байна" хэмээн хэллээ.

Хуулийн төсөлд хөнгөн хөнгөвтөр хүнд гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ялаар шийтгүүлсэн 18 нас хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдаж тахир дутуу болсон хүмүүс, насанд хүрээгүй байхдаа үйлдсэн зэрэг хүмүүсийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөхөөр тусгасан. Мөн хуулийн төсөлд хүнд гэмт хэрэгт анх удаа гурваас дээш жилийн хорих ялаар шийтгүүлсэн бол үлдсэн ялын 50 хувийг өршөөн хасахаар тусгаад байгаа.