Х.Бат-Ялалт: Монгол бол шоронжсон орон
Манай улс бол шоронжсон улс гэдгийг судлаачид, хуульчид, төрийн бус байгууллагуудын төлөөлөл хэлж байна. Гурван сая хүрэхгүй хүн амтай монгол 25 хорих ангитай. Тэдгээрт 8000 орчим хоригдол ял эдэлж байна гэсэн судалгаа байдаг. 100 мянган хүнд ногдох хоригдлын тоогоор манай улс дэлхийд 40-45-р байрт орж байна. Тиймээс хэрэг хийсэн хүн болгоныг хорих бус хорихоос бусад төрлийн ял эдлүүлэх хэрэгтэй гэдгийг судлаачид ярьж байна.
Монголын хүн амын 27,2 хувь нь нэн ядуу. Ажилгүйдэл, нийгмийн тогтворгүй байдлаас болж гэмт хэргийн тоо ихэсч, үүнээс болж биечлэн ял эдэлж буй иргэдийн тоо ч буурахгүй байна. Манай улс ялыг биечлэн эдлүүлж буйгаараа дэлхийд дээгүүрт орж байна. Өнөөдрийн байдлаар сэтгэцийн буюу эмнэлэгийн өвчтэй гэж тогтоогдсон хоридогггүй, мөн тэнсэн харгалзах гэсэн хорихын бус хоёр аргаар ял эдлүүлдэг ч энэ нь хангалттай биш юм. Анх удаа, тохиолдлоор, хохирогчийн буруугаас болж гэмт хэрэг үйлдсэн бол хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэрэгтэй юм.
ХЗЯ-ны хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболд:
Хорихын бус аргаар ял эдлүүлэх боломж Эрүүгийн хуулиар хязгаарлагдсан учраас биечлэн эдлүүлж байгаа үзүүлэлт монголд өндөр. Тиймээс Монгол нь шоронжсон орон гэж мэргэжилтнүүд үздэг.
Гэтэл УИХ-д өргөн барьсан гэмт хэргийн тухай хууль нь өөрөө шоронжсон хууль болох гэж байгаа тухай төрийн бус байгууллагын төлөөллүүд ярьж байна.
“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт:
Хэрэв бусдын зургийг зөвшөөрөлгүй авсан бол шоронд хийх болчих гээд байна. Хүнийг эрхийг хамгаалах биш, зөрчсөн заалтууд энэ хуулийн төсөлд орчихсон байна.
ХЗЯ-ны хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболд:
Эрүүгийн хууль хүнийг яллахаас гадна бас хамгаалах ёстой гол хуулиудын нэг. Гэтэл бид гэмт хэргийн хуулийн төсөлд орчим үеийн нийгмийн харилцаанд гардаг зарим энгийн зөрчлүүдийг гэмт хэрэг гээд заачихсан байдаг. Олонхи орны эрүүгийн хуулиар хувь хүний орон зайд халдаж байгаа явдлыг бол эрүүгийн хэрэгт тооцдог.
Манайд хорихоос өөр ганц хоёр арга байгаа нь шоронжсон улс гэгдэх шалтгаан болж байна. Дэлхийн олонхи орнууд хорихоос бусад 10-50 төрлийн аргыг хэрэглэдэг байна.