Д.Сумъяабазар, Д.Ганбат нарын асуулгыг сонсоно
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2013.12.10

Д.Сумъяабазар, Д.Ганбат нарын асуулгыг сонсоно

УИХ-ын гишүүд тодорхой асуудлаар асуулга сонсох эрх эдэлдэг. Тэгвэл ойрын үед тодруулбал энэ долоо хоногтоо багтаад УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хоёр асуулгын хариуг сонсохоор хүлээгдэж буй аж.

Үүнд, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах нөхцөл бололцоог сайжруулах болон сурагчдын дүрэмт хувцасны талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас Боловсрол шинжлэх ухааны сайдад тавьсан асуулга,

Уул уурхай, газрын тосны салбарт хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын, хөрөнгө оруулалтын болон бүтээгдэхүүн хуваах гэрээ, тэдгээрийн биелэлт, Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтай холбоотой асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг тус тус сонсохоор төлөвлөсөн байна.